“INVEST BAYANKHONGOR – Хөрөнгө оруулалтын чуулган” болж байна

“INVEST BAYANKHONGOR- 2023” хөрөнгө оруулалтын чуулган өнөөдөр /2023.12.15/ Баянхонгор хотод эхэллээ. Чуулганд Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, МУ-ын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, МУ-ын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Монголбанкны Тамгын газрын дарга Г.Пүрэвсүрэн болон гадаад дотоодын түнш, хөрөнгө оруулагчид нарын 300 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжсэн хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгож, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор энэ удаагийн чуулганыг Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан зохион байгуулж байгаа юм. “Invest Bayankhongor 2023” хөрөнгө оруулалтын чуулганд мал аж ахуй, газар тариалан, барилга, дэд бүтэц, уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг эдийн засгийн тулгуур салбаруудад хамаарах бизнесийн таатай боломж, ирээдүйн үр өгөөж бүхий төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтуудыг нээлттэй танилцуулж, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах санамж бичгүүдийг байгуулна. Чуулганы үеэр хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхлэх боломжууд, “Шинэ хөдөө” төслийн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлууд, БНХАУ-ын Гансу болон Ниншя Хуй мужийн хамтын ажиллагааны хэрэгжилт, уул уурхай, барилгын салбар дахь бүс нутгийн хамтын ажиллагаа болон гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах төсөл хөтөлбөрүүдийг нийтэд танилцуулж байна. Мөн орон нутаг дахь ипотекийн хэрэгжилт, татварын шинэчлэл, цахим шилжилт, төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтуудын хүрээнд боломж, санаачилгыг хамтдаа хэлэлцэж, нийгэм эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд санал солилцох юм.Түүнчлэн чуулганы үр дүнд аймагтаа бизнес, хөрөнгө оруулалтын таатай орныг бүрдүүлж, нийслэлээс орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж байгууллагыг нэгдсэн бодлого, тогтвортой хамтын ажиллагаагаар дэмжихээс гадна бүс нутгийн өрсөлдөх чадамж болон эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдгийг оролцогчдын төлөөлөл хэлж байлаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...