Оросууд унтраалгаа дарахад Монголд эрчим хүчний хомсдол нүүрлэв

Сибирийн зарим хэсэгт агаарын хэм -50 хүртэл буурч, цасан шуурга шуурч байна. Үүний улмаас Сибирийн Галуут нуурын станцын хоёр блокын засвар дуусаагүй гэдэг шалтгаанаар ОХУ-аас Монголд нийлүүлдэг эрчим хүчийг хязгаарлахаа өчигдөр 16:00 цагт албан ёсоор мэдэгджээ. ОХУ-аас Монгол Улсад нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон бууруулахаа мэдэгдсэн талаар Эрчим хүчний яамнаас мэдээллээ. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн уг асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулжээ.

ОХУ-ын эрчим хүчний экспортын “Интер РАО” компани аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бус улсуудад нийлүүлэх үнэ тарифаа өсгөнө гэдгийг “РИА Новости” мэдээлсэн.  Тус компани үнэ өсгөх саналаа Монгол, Азербайжан, Хятад, Өмнөд Осет, Гүрж улсуудад тавьснаа мэдээлж байсан юм. Саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол нийлүүлэлтээ хязгаарлах, цаашлаад бүрмөсөн зогсоохыг анхааруулж байв. Монгол Улс шинэ тарифыг хүлээн зөвшөөрсөн тул нийлүүлэлт үргэлжилж байгааг “Интер РАО” компанийн төлөөлөгч 2023 оны аравдугаар сард мэдээлсэн байдаг.

Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өгөхдөө хойд хөрш нэгэнт ийм шийдвэр гаргасан тул цахилгааны хэрэглээг хэсэгчилсэн байдлаар хязгаарлахаас аргагүйд хүрлээ. Цахилгааны хязгаарлалт хийх хуваарийг гаргасан. Хаана, хэзээ хязгаарлах талаарх хуваарийг маргааш олон нийтэд мэдээлнэ гэж мэдэгдлээ. Нэг хэрэглэгчийн цахилгааныг нэг удаа гурваас дөрвөн цаг орчмоор хязгаарлахаар тооцсон юм байна. Улаанбаатар болон 6 аймгийг хязгаарлалтад хамруулна. Нэг ёсондоо Монгол Улс эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдалд ийн шилжлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...