Хүчтэй цасан шуурганы улмаас зам, даваа хаагдаж болзошгүй

Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн нутгаар арванхоёрдугаар сарын 13-нд цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

2023 оны арванхоёрдугаар сарын 14-нөөс 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 Арванхоёрдугаар сарын 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 17-нд Увс нуурын орчим, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 15-нд говь, талын нутгаар, 17-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -44…-49 градус, өдөртөө -32…-37 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -24…-29 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -10…-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -15…-20 градус, бусад нутгаар шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -19…-24 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...