О.Наранзул 14 насандаа ой тогтоолтын их мастер цол хүртлээ

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Монголын оюун ухааны академийн тамирчин 14 настай О.Наранзул олон улсын мастер, их мастер цолны болзлыг давхар хангасан талаар тус академиас мэдээллээ. Тэрбээр, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож байгаа бөгөөд олон улсын цолны болзол хангасандаа өөрөө ч итгэхгүй баярлаж байгаа агшныг гэрэл зурагт буулгасан байна.
Их мастер цолны болзол нь 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 5500 давуулах ёстой бөгөөд тухайн жилдээ хамгийн өндөр оноотой тавхан тамирчинд олгодог маш хатуу шалгууртай.
Их мастер цолыг Монгол Улсаас энэ жил гурван тамирчин хүртээд байна. Ингэснээр нийт 13 жилийн хугацаанд 15 Их мастер цолтонтой болж байгааг Монголын оюун ухааны академиас мэдээллээ. 32 дахь удаагийн ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр өчигдөр болсон бөгөөд Монголын баг, тамирчид өндөр амжилт үзүүлж, дэлхийн рекордыг шинэчилсэн байна. Дэлхийн хоёр том холбооны нэг “World Memory Sports Council”-оос зохион байгуулж буй 32 дахь удаагийн ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Саняа хотод энэ сарын 8-10-нд болж өндөрлөлөө.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...