УИХ-ын дарга Г.Занданшатар ял эдэлж буй иргэн Д.Мөнх-Эрдэнийг хорих ангид эргэжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар ял эдэлж буй иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй уулзаж, хорих ангийн нөхцөл байдалтай танилцлаа. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргын зүгээс эрх нь зөрчигдөж буй талаар иргэн Д.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн газар дээр нь хяналт шалгалт хийж, тайлагнах үүргийг холбогдох хүмүүст даалгасан. Тэрбээр уг асуудлыг чуулганы индэр дээрээс удаа дараа сануулж, хүний эрхийн зөрчил гарсан байж болзошгүй газар бүрт хүрч ажиллах ёстойг ХЭҮК-ийн дарга томилогдох үеэр ч хөндсөн билээ.
Тэгвэл өнөөдөр иргэн Д.Мөнх-Эрдэнийн гомдлын дагуу ХЭҮК-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгийн хамт хорих 441-р ангид ажиллаж, ирүүлсэн гомдлын дагуу ярилцлаа. Уулзалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, хууль засагладаг оронд хэн ч хэлмэгдэх ёсгүй бөгөөд газар дээр нь нотлох баримтыг шинжлэн судалж, бодид байдалд үнэн зөв дүгнэлт хийхээр ажиллана гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...