Монголын ой тогтоолтын тамирчид багаараа дэлхийд 4 дэх удаагаа аваргаллаа

БНЭУ-ын Мумбай хотод энэ сарын 24-26-нд ой тогтоолтын Олон улсын холбооноос зохион байгуулсан Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол, Герман, Норвеги, Дани, Япон, Энэтхэг зэрэг 13 орны 780 тамирчид 3 өдрийн турш харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Манай улсыг төлөөлөн 12 тамирчин олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 23 алт, 16 мөнгө, 8 хүрэл буюу нийт 47 медаль, 7 цомын эзэд болж багаараа үнэмлэхүй ялалт байгуулжээ. Улсаа төлөөлөн оролцсон Оюун ухааны академийн тамирчид багаараа дэлхийн 4 удаагийн аварга боллоо. Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2022 оны дэлхийн аварга, олон улсын Их мастер Т.Тэнүүн тэргүүлж дэлхийн хошой аварга  боллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...