Авлигын хэргээр дагнасан шүүх байгуулахыг АН-ынхан эсэргүүцэхийн учир юу вэ?

Авлигын хэргээр дагнасан шүүх байгуулах тухай хуулийг Засгийн газраас өргөн барьж, ЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хуулийн төслийг УИХ-д даргад өргөн барьсан. Тэгвэл удахгүй УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон уг хуулийн төслийг АН-аас дэмжихгүй байгаа юм. Ардчилсан Намынхан 4/11 мэдээллийн цагаараа мэдээлэл өгөх үед Хууль зүйн сайд асан, АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Х.Тэмүүжин Авлигын хэргээр дагнасан шүүх байгуулах нь эрх  баригчид авлигатай тэмцэх дагнасан шүүх байгуулах нэрийн дор улс төрийн өрсөлдөгчөө авлигын хэргээр намнахад зориулсан, богино хугацаанд сонгуулийн цикл дотор улс төрчид нэг нэгнээ намнадаг, гар хөл нь болдог шүүхийн тогтолцоотой болох шийдэл гэж үзэж буйгаа онцолсон юм.

Өнөөдөр хуваарь  ёсоор ХЗБХ-ны хурлаар хуулийн төслийг хэлэлцэж, байнгын хорооны хурлын дараа Ерөнхий сайд чуулганд үг хэлэхээр төлөвлөөд байв. Гэвч ХЗБХ-ны хурал ирц бүрдэхгүй байгаа тул хурал эхлээгүй байна. Ирц бүрдэхгүй байгаа нь АН-ын бойкот гэж эрх баригч талаас үзэж байгаа бөгөөд АН-ынхан байнгын хорооны хуралдаа оролцохгүй, мөн чуулганы хуралдаандаа ч суухгүй байх төлөвлөгөөтэй байгаа гэсэн мэдээлэл байна.

Нарийн учрыг цааш ухвал энэ бүхэн өнгөрсөн мягмар гарагт товлосонч түр хойшилсон Эрдэнэтийн 49 хувийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгтэй холбоотой гэж үзэх талууд  байна. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал нь АН-ын эрх барьж үеийн асуудал. Мөн АН-ын гишүүд, бизнесийн төлөөллүүд энэ хэрэгт холбогдсон тул зориуд бойкот хийж хурлыг  тасалдуулж байгаа ажээ.

Хэрвээ Авлигын хэргээр дагнасан шүүхтэй болох асуудал чуулганаар орж ногоон гэрлээр батлагдвал дээрхээс гадна ил тод шахам болсон хэрнээ шийдэгддэггүй томоохон авлигын хэргүүд нэг тийш болох боломжтой билээ.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...