Б.Чойжилсүрэн: Хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлш хамгийн сайн үр дүнтэй гарсан

УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр хуралдаж энэ үеэр Эрчим хүчний сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө. Түүний хэлснээр Хагас коксын туршилтын үйлдвэрлэлийг “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн технологиор түүхий эдийг өөрчлөн явуулсан ба  100 хувь хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлш хамгийн сайн үр дүнтэй гарчээ.

Б.Чойжилсүрэн: Туршилтын түлшний техникийн үзүүлэлтүүд нь БНХАУ, БНСУ, ХБНГУ, ОХУ зэрэг орнуудын стандарттай ижил түвшинд хүрсэн байна.

Тухайлбал, дэгдэмхий 7-12 хувь, хүхэр 0.5-1.0 хувь байхаар. Олон улсад шахмал түлшний үндсэн түүхий эд нь хагас кокс байдаг.

Мидлинг болон хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний техникийн үзүүлэлтүүдийг харьцуулахад дэгдэмхий 41.4-51.7 хувь, хүхэр 54.6-60.8 хувь, үнслэг 37.0-37.3 хувиар бага байгаа нь хагас коксожсон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлэх нь туршилтаар тодорхойлогдсон.

Шахмал түлшийг зөвхөн зориулалтын асаагчаар асаадаг байна. Асаагчийн судалгааг цаашид үргэлжлүүлж, нарийвчлан тодорхойлох шаардлагатай. Туршилтын судалгааны ажил үргэлжилж байна” гэлээ.

Мөн гэр хорооллын айл өрхийг цахилгаанаар халаах техникийн нөхцөлийг бүрдүүлэх талаар “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд 4кВт хүчин чадалтай 5,012 айл өрхийг цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэх төслийг энэ онд хийж байгаа.

Энэхүү ажил хэрэгжсэнээр Сонгинохайрхан дүүргийн 5,012 өрх 4кВт хүртэл цахилгааны хүчин чадалтай болж, гэрээ цахилгаанаар халаах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр 13,532 тонн сайжруулсан шахмал түлшний шаталтаас үүсэх бохирдлын хэмжээг бууруулах боломж бүрдүүлэхээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос ажиллаж байна” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой...

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол...

Танилц, энэ бол ирэх сонгуулийн саналын хуудас

... Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор...

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай...