Танилц, нарны эрчим хүчээр ажилладаг бартаат замын анхны автомашин

“Дэлхийн анхны бартаат замын,  нарны эрчим хүчээр ажилладаг автомашин Марокко улсын  нутаг дэвсгэрээр хөндлөн зорчиж туршилтыг амжилттай давжээ. 

Хорт утаа ялгаруулдаггүй, эко автомашины нэр хүнд, хэрэгцээ өссөөр байгаа ч  дэд бүтцээс алс газар цахилгаан машин жолоодох нь бараг боломжгүй. 

Тэгвэл дээрх жийп нь налуу дээвэр дээрээ нарны зайн хавтантай ба нарны эрчим хүчийг ашиглаж алс хол тог цахилгаангүй хөдөө газар ч олон зуун км замыг туулах боломжтой ажээ. 

Эйндховены Технологийн Их Сургуулийн (TUE) оюутнуудын багийн бүтээсэн “Дэлхийн анхны бартаат замын нарны эрчим хүчээр ажилладаг  уг машин” нь “зам харгуй бага хөгжсөн, эрчим хүчний сүлжээ найдвартай биш” алслагдсан бүс нутагт хамгаас хэрэгцээтэй гэж үзэж байна.  Тус багийнхан энэ сарын эхээр Морокко улсын хойд эргээс Сахарын цөлийн хоорондох 1000 гаруй км замыг нарны эрчим хүчний автомашинаараа туулжээ.  

Автоашин нь цагт 145 км хурдлах боломжтой ба нартайд энгийн замд бол 710 км бартаат замд 550 км зайг туулах чадалтай гэнэ. Үүлэрхэг нөхцөлд 50 км-ээс бага зайг туулах боломжтой гэж багийнхан тооцоолжээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх бага хурлыг эх орондоо зохион байгуулна

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ УЛС 2026 ОНД НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ...

Г.Хишигсайхан марафон гүйлтийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Жайшинг хотод 42 км-ын марафон гүйлтийн Ази тивийн...

Тоглоомон гар буу гаргаж танхайрсан иргэнийг шалгаж байна

Олон нийтийн цахим сүлжээнд 2025 оны 03 дугаар сарын...

Зургадугаар сарын 10 хүртэл ууланд алхахыг хориглолоо

Ой, хээрийн гал түймрийн эрсдэлийн үнэлгээгээр нийслэлийн ногоон бүс...