ЮНЕСКО-гийн бүтээлч хотуудын сүлжээнд нийслэл Улаанбаатар нэгдсэнийг зарлажээ

Дэлхийн хотуудын өдрөөр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулэй 55 хот ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээнд(UNESCO Creative Cities Network UCCN) нэгдсэнийг зарласны дотор Улаанбаатар хот багтжээ.

Дэлхийн хотууд хөгжлийн стратегийнхаа нэг хэсэг болгон соёл, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хүн төвтэй хот төлөвлөлтөд шинэлэг туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр тууштай идэвхтэй ажиллаж буйг ЮНЕСКО мэдээндээ онцолсон байна.

Энэхүү сүлжээнд тухайн хотын гар урлал, ардын язгуур урлаг, дизайн, кино, хоол унд, уран зохиол, хэвлэл мэдээллийн салбар, дуу хөгжим гэсэн долоон бүтээлч салбарыг харгалзан үзэн зуу гаруй орны 350 хотыг нэгтгээд байна хэмээн Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...