Д.Ганбат “Ханжоу-2022” Азийн Пара наадмын жүдо бөхийн +90 кг жинд алтан медаль авлаа

“Ханжоу-2022” Азийн зуны спортын Пара наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +90 кг жинд ОУХМ Д.Ганбат алтан медалийн төлөө Казахстан улсын тамирчин Утепов Ерлантай барилдаж, үндсэн цагт цэвэр ялалт байгууллаа. Тэрээр хагас шигшээд БНХАУ-ын бөх Чи Жиалонтой барилдаж, цэвэр ялалт байгуулсан юм.

Д.Ганбат нь Азийн Пара наадамд манай улсаас хамгийн олон оролцсон тамирчин бөгөөд “Гуанжоу-2010” наадамд мөнгө, “Инчён-2014” наадамд хүрэл медаль хүртэж байв. Түүнчлэн Азийн наадмын жүдо бөхийн төрөлд медаль хүртсэн Монголын 20 дахь тамирчин болжээ. Ингэснээр манай улс энэ удаагийн Азийн Пара наадамд хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 15 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...