Т.Бадамжунай өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй байгаа тул шүүх хурлыг хойшлуулжээ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай болон түүний хүргэн Э.Жаргалсайхан, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн захирал Д.Баярсайхан, “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн захирал Д.Бямба-Очир нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг шилжүүлсэн. Уг хэргийн  урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд болохоор товлогдсон. Яллагдагч Т.Бадамжунай эрүүл мэндийн шалтгаантай тул шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүсчээ.

Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа “Миний үйлчлүүлэгч 2023 оны есдүгээр сарын 25-ны өглөө харвасан байдалтай, ухаангүй байсан. Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт очиход онош тогтоогдоогүй тул Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг гэх зэргээр дамжин явсаар оношлуулсан. Ингэхэд баруун нугалмын артер ба зүүн артерийн хэсэгт цочмог харвалт, зүүн нугалмын нарийсал болох нь MRI шинжилгээгээр тогтоогдсон.

Өвчний улмаас Т.Бадамжунайгийн зүүн талын гар, хөл саажилттай, хэл ярианы саажилттай болсон. Хамгийн сүүлд аравдугаар сарын 13-19-нд “Аллерги Мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Гэвч засал олохгүй байгаа тул 2023 оны аравдугаар сарын 23-ны өдрөөс Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Одоогоор түүний биеийн байдал тааруу, дээр хэлсэнчлэн зүүн талын гар, хөл саажилттай, бусдын асрамжид байнгын хэвтэрт байгаагаас гадна хэл яриа, ухаан санааны хувьд өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй байна. Өнөөдрийн байдлаар шүүх хуралдаанд ирэх боломжгүй байна. Өөрийнх нь туйлын хүсэл урьдчилсан хэлэлцүүлэг, цаашлаад шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа” гэв. Ингээд Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэл хойшлууллаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...