З.Батбаяр: Шадивланд гэдэсний халдварт нян илэрсэн нь Нарны зам, Дунд голын орчмоос ч бохирдол илэрнэ гэсэн үг

Усны газрын дарга З.Батбаяр усны нөөц, бохирдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр “Есдүгээр сарын 16-ны өдөр дэлхийн нийтээр 90 гаруй улсад гол, мөрний цэвэрлэгээ хийгдсэн. Манай улсад энэ үеэр Сэлбэ голын эхийг цэвэрлэлээ. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, бидний нэрлэж заншсанаар Хандгайтын аманд нэг дор 10 гаруй байшинтай хотхонд шалгалт хийсэн. Эдгээр байшин нь гол дээр баригдчихсан, байшингийн доороо худагтай, худгаасаа хоёр метрийн зайд бохироо цуглуулдаг хоолойтой.

Шалгалтын үеэр уг хотхоны гурван газраас усны шинжилгээ авч үзлээ. Шинжилгээний дүнгээр халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн нян, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч гэсэн хоёр төрлийн нян илэрсэн. Биднийг шалгалтаар хүүхдүүд тоглоомын талбайд тоглож байсан. Хотхоны иргэдэд хэлэхэд хүүхдүүд болон хотхоноос доош буй 50 гаруй айлынхан эрүүл орчинд амьдрах нөхцөлгүй, халдварт өвчин тусах эрсдэлтэй байна. Эдгээр айлууд голын хамгаалалтын бүсийг зөрчөөд гол дээр байшингаа барьчихсан.

Уг хотхоноос 12 км-ийн зайд байх Шадивлангийн гүүрний доорх уснаас шинжилгээ авч үзэхэд яг ижил хариу гарсан. Онолын хувьд 12 км урссан ус цэвэрших ёстой гэсэн таамаглал дэвшүүлсэн ч цэвэршээгүй байв. Үүнээс үзэхэд Хандгайтын эхэнд байгаа айлуудаас гадна өөр байдлаар ус бохирдуулагч байна. Өөрөөр хэлбэл гэдэсний нян буюу усыг бохирдуулагч нь жорлон. Голын хамгаалалтын бүсэд 100 давхар байшин болон нэг ширхэг жорлон байсан ч нураах хэрэгтэй гээд байгаагийн учир энэ.

Улаанбаатар хотод амьдарч байгаа 1.5 сая иргэнийг гэдэсний халдварт өвчнөөр өвдүүлэхгүйн тулд голын хамгаалалтын бүсийг яриад байгаа юм. Шадивлангийн гүүр орчмын уснаас гэдэсний халдварт нян илэрч байна гэдэг нь нийслэлийн Нарны замын  болон Дунд голын орчмоос бохирдол илэрнэ гэсэн үг. Улаанбаатар хотын хэмжээнд 17,000 усны худаг бий. Эдгээр худаг нь албан ёсны тоогоор 300,000, албан бус тоогоор 600,000 нүхэн жорлонгоор бохирдож байгаагийн баталгаа нь энэ” хэмээн мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...