Монголын шигшээ баг Азийн наадмаас И-спортоор мөнгөн медаль хүртлээ

Ханжоу 2022 Азийн наадмын И-спортын Dota 2 тоглоомын төрөлд манай улсын шигшээ баг дэлхийн топ түвшний тоглогчидтой эзэн орон БНХАУ-ын багтай өрсөлдөж мөнгөн медаль хүртлээ.

19 дэх удаагийн Азийн наадамд И-спорт анх удаа медальт төрөлд өрсөлдөхөд Монголын баг өөрсдийгөө тамгалсаар “Дота 2”-ын шөвгийн наймд “Navi”-гийн гишүүдтэй Казахстаныг, дэлхийд нэртэй “Zayac” тэргүүтэй Кыргызстан улсын багийг хагас шигшээд ялж, нэг тэрбум 400 сая гаруй иргэнээс шигшигдсэн багийн эсрэг финалд шалгарч, эхний тоглолтдоо тэргүүлж, гурав дахь тоглолтдоо эн тэнцүү өрсөлдсөн юм.

Монгол Улсын шигшээ буюу IHC esports багийн бүрэлдэхүүнд 423 буюу А.Билгүүн, sanctity буюу О.Сүхбат, 11 буюу Б.Мөнх-Эрдэнэ, Ace12 буюу Н.Батбаясгалан, Se буюу Д.Төгстөр нар багтсан. Харин багийн дасгалжуулагчаар Э.Тэмүүлэн ажиллажээ.

Энэ удаагийн Азийн наадамд Dota2 тоглоомын төрөлд манай улсыг төлөөлөн оролцож байгаа тоглогчид нь IHC E-sports багт харьяалагддаг. Өнгөрсөн сард зохион байгуулагдсан IESF World Esports Championships тэмцээнд Монгол улсыг төлөөлж оролцохдоо аваргын цомыг өргөж 50 мянган ам.долларын шагналыг хүртсэн билээ.
Азийн олимпын мөнгөн медаль хүртсэн “Se”, “Eleven”, “Lil”, “Sanctity”, “Ace” нартаа баяр хүргэе.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...