Л.Оюун-Эрдэнэ: Авлига өөрөө хүний эрхийн ноцтой зөрчил шүү

“Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдан, Урьдчилан хорих 461  дүгээр ангид хоригдож буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-т хандаж өргөдөл бичихдээ өөрийг нь хэлмэгдүүлж, зохион байгуулалттайгаар буруутан болгож байна гэсэн. Захидалдаа “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зохион байгуулалттай шаардлага, захиалгаар Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүгчийн шийдвэрийн золиос боллоо. Цор ганцаараа улс төрийн хоригдол болж, есөн сар хоригдож байна” гэсэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутагт томилолтоор ажиллах үеэрээ түүний энэ мэдэгдэлд хариу барьжээ.

Тэрбээр “Нүүрсний хулгайг тойроод олон асуудал өрнөж байна. Зарим нэг хоригдсон хүн ХЭҮК-т хандсан байна лээ. Авлигачид баригдахаараа л хүний эрхийн мэдрэмжтэй болдог. Хүний эрхийг тэгтлээ дэмждэг байсан юм бол яагаад авлига авав гэдэг асуулт гарна. Авлига өөрөө хүний эрхийн хамгийн ноцтой зөрчил шүү. Авлигачид бидний сургууль, цэцэрлэгийг булаадаг. Авлигачид бидний замыг чанаргүй болгодог” хэмээн Б.Ганхуягт хатуухан гэж хариу барив. Нүүрсний хэрэгт УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүн шалгагдаж, хэрэг нь шүүхэд шилжээд байгаа билээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...