Австрали руу шууд нислэгтэй болж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах монгол оюутнуудын тоог нэмэхээр тохиролцжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын гол үр дүнг тоймловол:

1. Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг харгалзан хоёр орны харилцааны түвшинг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэх талаар санал нэгдлээ.

2. Хууль эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах, хэтдээ шууд нислэг үйлдэх, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх,

3. Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахад нягт хамтран ажиллах,

4. Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улс хамрагдсны 30 жилийн ойг тохиолдуулан тус хөтөлбөрт хамрагдах оюутны тоог цаашид нэмэгдүүлэхээр боллоо.

5. Монгол Улсад боловсролын цогц хууль батлагдаж, англи хэлийг нэгдүгээр гадаад хэл болгосонтой холбогдуулан Австрали Улсаас англи хэлний багш нарыг авч ажиллуулах, сайн дуурын багш нарын тоог нэмэгдүүлэх,

6. 2023 оноос эхлэн хэрэгжиж буй “Ажиллах болон амрах виз”-ийн тохиролцоо үр дүнтэй хэрэгжиж буйтай холбогдуулан тус визийн ангилалд хамрагдах иргэдийн тоог харилцан нэмэгдүүлэхээр боллоо. 6. Бизнес, аж ахуйн нэгж хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж, Бизнес форум тогтмол зохион байгуулах, Монголын Эдийн засгийн чуулга уулзалтад тогтмол оролцуулах

7. Парламент хооронд найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр боллоо. Австралийн найрамдлын бүлэг нь 2022 оны 12 сард байгуулагдсан харьцангуй залуу бүлэг хэдий ч нийт 38 гишүүнтэй, Сенатын 13 гишүүн, Төлөөлөгчдийн танхимын 24 гишүүн, үүнд Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд, Эрдэс баялгийн сайд, Хөдөлмөрийн асуудал хариуцсан сайд зэрэг Засгийн газрын 4 сайд багтсан том лобби групп үүссэн байгаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...