Мазаалай баавгайг хамгаалах үндэсний өдөртэй болно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Монгол орны нэн ховор амьтан Мазаалай баавгайг хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болж өнгөрлөө. Уг хуралдаанаар ирэх дөрвөн жилд мазаалайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг батлан хэлэлцэхээс эхлээд хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэв.

Юуны өмнө Мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарлаж, жил бүрийн хоёрдугаар сарын 28-ны өдрийг Мазаалай баавгайн өдөр болгох, Мазаалай нутагладаг говийн Их дархан цаазат газар “А” хэсэгт байрлах баянбүрдүүд, уст цэгүүдийг сэргээж хамгаалах, энэ оны аравдугаар сард хоёр Мазаалайг сансрын дохиололтой хүзүүвчээр хүзүүвчлэх, Мазаалайн нэрийг барьж үйл ажиллагаа явуулдаг 48 Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, цогц ажилтай уялдуулах, Мазаалай хамгаалах нэгдсэн сан байгуулж шилэн данстай болгох зэрэг олон чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Дэлхий дээр байхгүй, зөвхөн Монголын говьд амьдардаг Мазаалай баавгайг хамгаалснаар говийн экосистем сайжирч, ховор амьтад давхар хамгаалагдана гэсэн үг.

Гагцхүү энэ ажил нь зөвхөн өнөөдөр өрнөөд байгаа асуудал биш, өнгөрөгч 2022 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Мазаалай баавгай хамгаалах үндэсний зөвлөгөөн”-ийг Төрийн ордонд зохион байгуулж байв Үүгээр Мазаалай баавгайн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ховор амьтдыг хамгаалах олон улсын туршлага зэрэг нийт дөрвөн илтгэлтэй танилцаж, хэлэлцэж байсан. Харин өнөөдөр энэхүү зөвлөгөөнөөс гарсан санал санаачилга, туршлагад тулгуурлан уг хуралдаанийг зохион байгуулсан нь нүдээ олсон зүйл юм гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд эртнээсээ Монголын уламжлалт өв соёлыг хамгаалахын зэрэгцээ эх орныхоо байгаль орчин, ан амьтад, ургамал ногоог хамгаалахад бүхнээ зориулж ирсэн хүн. Тиймдээ ч Монгол Улсад бүү хэл дэлхийд ховор мазаалай баавгайг хамгаалах цогц арга хэмжээг авч ажиллаж байгаад хаа хаанаа талархалтай байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...