С.Бямбацогт өөрөө АТГ-т өргөдөл өгч шалгуулна гэв

Зам Тээврийн Хөгжлийн сайд С.Бямбацогтыг хууль зөрчсөн, АТГ-т шалгуулна гэх мэдээлэл цахим сүлжээгээр сүүлийн өдрүүдэд тарж буй. Тэгвэл энэ талаар сайд сошл хуудастаа тайлбар оруулж, өөрөө АТГ-т өргөдөл  гаргаж шалгуулах гэж байгаагаа мэдээллээ. Хууль зөрчсөн  бол би хариуцлага хүлээе, зөрчөөгүй бол гүтгэсэн нөхөд  хариуцлага хүлээх  ёстой гэж тэрээр бичжээ.
Тэрээр:
Зам тээврийн хөгжилийн сайдын хувьд зам тээврийн салбар, тэр дундаа төмөр зам, авто тээвэртэй холбоотой олон жил бугшсан хулгай луйврын асуудалтай тууштай тэмцэж буй минь олон хүний амин хувийн эрх ашиг, ашиг хонжоо олох гэсэн бусармаг үйлдэлд саад тотгор болж, хулгайн мөнгө, эрх мэдлээ алдахгүй гэсэн этгээдүүд зохион байгуулалттайгаар худал мэдээлэл гарган, гүтгэн гүжирдэх явдал хэрээс хэтэрлээ.
Мөнгөний боол болсон увайгүй нөхдийн захиалгаар сэтгүүл зүйн нэр барьсан ичгүүр сонжуургүй хэсэг этгээд намайг Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төвийг албаны эрх мэдэл, давуу байдлаа ашиглан нүүлгэн шилжүүлсэн мэтээр улангасан гүжирдэж буй нь ор үндэслэлгүй болохыг мэдэгдье.
Миний хувьд АТҮТ хуулиар тогтоосон чиг үүргийнхээ хүрээнд бие дааж гаргасан шийдвэрт ямарваа нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлж оролцсон, элдэв гэрээ байгуулсан, хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн зүйл байхгүй тул уг асуудлаар АТГ-т хандаж шалгуулах болсноо мэдэгдэж байна.
Мөн зориуд зохион байгуулалттай, захиалгатай гүтгэлгийн чанартай мэдээлэл тарааж буй этгээдүүдийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулан нэр төрөө сэргээлгэх болно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

“Солонго 1, 2” 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд...

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Орон нутгийн дулаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж...