Нийслэлд тарваган тахал гарчээ

Өнөөдөр буюу наймдугаар сарын 8-нд Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдлээ. Иргэн Г нь наймдугаар сарын 2-нд найзын хамт Хэнтий аймгийн Биндэр сум руу явсан бөгөөд 4-нд тарвага идсэн байна. Харин наймдугаар сарын 7-нд хотод гэртээ ирж, 21:30 цагт түргэн тусламж дуудаж үзүүлсэн. Тус үзлэгээр тарваган тахлын сэжигтэй тохиолдол гэж үзэн, ХӨСҮТ рүү шилжүүлсэн нь батлагджээ.

Өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилгээг эхлүүлсэн. Хэнтий аймгийн ЗӨСТ голомтод хариу арга хэмжээ зохион байгуулж байна. Мөн нэгдүгээр хавьтлын таван хүнийг тусгаарлан, урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлжээ. Түүнчлэн ЗӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг голомтод ажиллаж байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан иргэдэд ЗӨСҮТ-өөс дараах зөвлөмжийг хүргэж байна.

  •  Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
  •  Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суу
  • рин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
  •  Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
  • Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

“Солонго 1, 2” 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд...

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Орон нутгийн дулаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж...