Б.Бат-Эрдэнэ сайд аа, сурах эрх нь зөрчигдөж буй багачуудтай бас уулзаарай

Эх орондоо ирсэн зочдыг хүлээн авч уулзсаных нь төтөө Б.Бат-Эрдэнэ сайдыг шүүмжлэхгүй. Ялангуяа шүд амаар нь доромжлох бол дэндүү увайгүй. Аялал жуулчлалын салбар хариуцсаны хувьд түүний дотор бодол бий биз. Ер нь тэгээд цахим орчинд уулзсан ч шүүмжлүүлнэ, уулзаагүй бол бас л муучилна. Нөгөө талаас хүмүүс төрийн сайдын үйлдэлд яагаад бухимдаад, шүүмжлээд байна гэдгийг сайтар тунгаах хэрэгтэй. Гадаадынхан гэхээр тонголзож, тосож уулзчихаад жирийн монгол иргэддээ нөгөө төмөр нүүрээ гаргаад байгаа, ялгавартай ханддаг учраас цаагуураа гомдол, бухимдал үүсээд байгааг бодолцоно биз.
Ганц жишээ хэлье. Богдхан уулын дархан цаазат газрыг Байгаль орчны сайд мэдэж шийддэг. Өмнөх сайд нар нь авлигаар баахан газар тараагаад, түүн дээр бөөн бөөн хороолол сүндэрлэсэн. Одоо гэтэл Хан-Ууд дүүргийн 23-р хороо 10 000 оршин суугчтай, нэг ч улсын ЕБС байхгүй. Сургуулийн газар шийдээд өгөөч гээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ сайдад аль эрт хандсан ч өнөөдрийг хүртэл хариугүй таг чиг болжээ. 10 мянган айл амьдрах газар олгосон хэрнээ үр хүүхдүүдийг нь сургах сургуулийн газар дээр унжиж, бултаж болохгүй.
Наадмын маргааш намар гэдэг. Хичээл сургууль эхлэх дөхөж байхад газар нь шийдэгдээгүй. Сайдтан уг нь завтай, модель бүсгүйчүүдтэй уулзсан шигээ сурах эрх нь зөрчигдөөд буй Хан-Уулын сурагч багачуудтай нэг уулзаач. Дөрвөн бүсгүйд зав гаргасан шигээ 4000 сурагчийн төлөөлөлтэй уулзаад, сургуулийнх нь газрыг хүнд суртал гаргалгүй шийдээд өгвөл сайхан даа. Эхр орны ирээдүй болсон 4000 хүүхэд сургуульд сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй өнөөдөртэй золгож байна шүү, сайд аа.

3 СЭТГЭГДЭЛ

  1. Шинэ суурьшил болсон хотод өмнөх алдаагаа давталгүй сургууль цэцэрлэг барихад газар олгож өг сайдаа танаас гуйхгүй бид сурч боловсрох эрхээ эдэлмээр байна хангалттай барих ёстой шүү залуучуудаа дуу хоолойгоо хүргэ сонгууль болж байна бид одоо дийлэх цаг

  2. Хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй түүнийгээ эдэлж суралцах сургууль орчин нөхцөлийг нэмэгдүүлэхийг хүсч бна, сургуулийн газрын зөвшөөрлийг өгч ажлыг эхлүүлж хүүхдийн эрхийг хамгаалахад та өөрийн үнэтэй хувь нэмэрээ орууна уу.!!!

  3. Хувийн сургуулиудад газар олгоод зөндөө л хувийн сургууль баригдаад байна. Улсын сургуульд газар олдохгүй. Арай л тэгш биш үү. Сайдаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...

БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ

Либерал намаас нэр дэвшигч И Жэ Мён Өмнөд Солонгосын...

Их аварга М.Даваажаргал сүмогийн ертөнцийг орхино

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх домогт их аварга Хакүхо...