Ахмадуудын тэтгэврийн зөрүүг ингэж арилгана

Засгийн газраас долоодугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхийг мэдэгдсэн. Сангийн сайдын мэдээлснээр төсвийн тодотголыг 1.8 их наяд төгрөгөөр баталжээ. Үүнээс 396 тэрбум төгрөг нь ахмад настны тэтгэврийг нэмэхэд зарцуулах ажээ.

Долоодугаар сарын 1-нээс 164.6 мянган ахмадын тэтгэвэрт өөрчлөлт орох бөгөөд нийт тэтгэвэр авагсдын тэтгэвэр 10 хувиар нэмэгдэнэ. Ижил ажил, албан тушаалтай, ажилласан жил ойролцоо боловч хэзээ тэтгэвэр тогтоолгосноос хамаарч ялгаатай тэтгэвэр авч байгаа зөрүү, Тэтгэврийн доод хэмжээг 350,000-500,000 төгрөгт хүргэж нэмэгдүүлэхэд ялгаатай тэтгэвэр авч байсан ахмадууд бүгд тэтгэврийн доод хэмжээгээр нэмэгдсэн зөрүү, 2022 оны хоёрдугаар сард тэтгэвэр 15 хувиар нэмэгдсэнээс хойш тэтгэвэрт гарсан ахмадуудын тэтгэврийн зөрүүг энэ удаа арилгах юм байна. Ингэснээр 164.6 мянган ахмадын тэтгэвэрт өөрчлөлт орох юм.

ЖИШЭЭ:

Итгэлцүүр гэдэг нь анх тэтгэвэр бодсон цалингийн хэмжээг өнөөгийн түвшинд хүргэх тоон илэрхийлэл юм. Итгэлцүүр хэрэглэсэн цалингаас тэтгэврийг дахин бодсоноор ижил ажил мэргэжлээр, ойролцоо жил ажиллаж, шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврийн зөрүү арилна хэмээн ХНХЯ тайлбарлажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...