Дөрвөн хүүхдээ хөнөөсөн гэж буруутгаж 20 жил хоригдсон эмэгтэйг өршөөжээ

Австралийн хамгийн аймшигт цуврал алуурчин хэмээн цоллуулж байсан эмэгтэй дөрвөн хүүхдээ хөнөөсөн хэргээр торны цаана 20 жил хоригдсоныхоо дараа шоронгоос суллагдлаа.   Шинэ Өмнөд Уэльсийн Ерөнхий прокурор Майкл Дэйли  гэх эмэгтэйг Кэтлин Фолбигг дөрвөн хүүхдийнхээ үхэлд гэм буруугүй байх үндэслэл олсон тул түүнийг суллахыг тушаажээ.     Кэтлин Фолбиг 1989-1999 оны хооронд 19 хоногтойгоос 18 сартай дөрвөн  хүүхдээ боомилж хөнөөсөн гэж буруутган 2003 онд шоронд хорьсон юм. Хэдийгээр түүнийг  гэм буруугүй гэж үзэж цагаатгаагүй ч буруугүй гэх үндэслэл байгаа учраас өршөөл үзүүлсэн нь  энэ юм. 
Тухайн харамсалтай тохиолдол бүрт хүүхдүүдийн цогцсыг  олсон өөр, өөр хүн байсан ч дөрвийн дөрвөн хүүхэд  2 нас хүрэхээсээ өмнө байгалийн шалтгаанаар нас барах магадлал байхгүй гэж хууль шүүхийнхэн  үзэж түүнийг  буруутгасан  билээ.

Мөн  өдрийн тэмдэглэлдээ  гэм буруугаа хүлээсэн гэж үзэж,саяхан 2019 онд түүний ялыг шалгаад гэмт хэрэг үйлдсэн гэдэгт эргэлзэх зүйл байхгүй гэж тогтоож байв. Гэвч хүүхдүүдийн үхлийн генетикийн тайлбарыг өгсөн шинжлэх ухааны шинэ нотолгоо гарсны дараа өнгөрсөн жил асуудал өөрөөр эргэсэн.

Охидыг зүрх нь гэнэт зогсох генийн мутацитай буюу  зүрхний үрэвслээс болж нас барсан байж болзошгүй гэж тогтоосон бол хөвгүүдийн үхлийн шалтгаан  тодорхойгүй ч  далд мэдрэлийн эмгэгээс үүдэлтэй байж болзошгүй гэж үзсэн байна. 

Өөрийгөө хүүхдүүдийнхээ үхэлд буруутай хэмээн тарчилж шаналсан ээжийн харамслыг өдрийн  тэмдэглэлдээ буулгасныг буруутгах үндэслэл болгосон гэж үзэв. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...