Монгол Улс, БНСУ, АНУ-ын гурван талт анхдугаар уулзалт болов

Монгол Улс, БНСУ, АНУ-ын гурван талт анхдугаар уулзалт 2023  оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо болов.

Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Г.Бямбасүрэн, БНСУ-ын талыг тус улсын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн газрын захирал Чой Ён Жун, АНУ-ын талыг Төрийн департаментын Туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Марк Ламберт нар тэргүүлэн оролцов.

Анхдугаар уулзалтаар талууд бүс нутаг болон олон улсын аюулгүй байдлын харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцож, тээвэр ложистикийн сүлжээ, эрчим хүч, эрдэс баялаг, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.

Талууд гурван талт уулзалтын механизмыг цаашид тогтмол зохион байгуулахаар тохиролцож, хамтарсан мэдэгдэл гаргав.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...