Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болгов

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ. Боловсролын зээлийн сангийн дуулиан сүүлийн өдрүүдэд дэгдэж, олон нийтийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд буй. Улс төрийн нөлөө бүхий хүмүүс хүүхдүүддээ зээл олгуулж, дараа нь тэглүүлсэн үйлдэл нь хүмүүсийн уур хилэнг бадраав.

Засгийн газрын тусгай сан гэдэг нь /тусгай сан/ Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай дансыг хэлдэг. Одоогийн байдлаар Монгол Улсад 22 төрлийн тусгай сан байна.

Өмнөх хуулиар байсан тусгай сангууд Одоогийн хуулиар буй тусгай сангууд
  1. Аялал жуулчлалын сан
  2. Байгаль орчин, уур амьсгалын сан
  3. Эрсдэлийн сан
  4. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
  5. Дархлаажуулалтын сан
  6. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
  7. Засгийн газрын нөөц сан
  8. Мал хамгаалах сан
  9. Нийгмийн даатгалын сан
  10. Нийгмийн халамжийн сан
  11. Соёл, урлагийг дэмжих сан
  12. Боловсролын зээлийн сан
  13. Тариаланг дэмжих сан
  14. Улсын авто замын сан
  15. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
  16. Хүүхдийн төлөө сан
  17. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
  18. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан
  19. Шинжлэх ухаан, технологийн сан
  20. Эрүүл мэндийг дэмжих сан
  21. Сэргээгдэх эрчим хүчний сан
  22. Олон улсын гэрээний дагуу байгуулагдсан сан
  23. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
  24. Зэвсэгт хүчний хөгжлийн сан
  25. Орон сууц хөгжүүлэх сан
  26. Ирээдүйн өв сан
  27. Төсвийн тогтворжуулалтын сан
  28. .Цэвэр агаарын сан
  29. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
  30. Инновацийн сан
  31. Олон улсын хамтын ажиллагааны сан
  32. Монгол судлалыг дэмжих сан
  33. цагдаагийн хөгжлийн  сан
  34. Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан
  35. Эрүүл мэндийн даатгалын сан
  36. Засгийн газрын өрийн баталгааны сан
  37. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан
  38. Ирээдүйн тэтгэврийн нөөц сан
  39. Спортыг дэмжих сан
  40. Эрүүл мэндийг дэмжих сан
  41. Агаарын бохирдлын эсрэг сан

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...