Тина Тернер: Намайг хүнд амьдрал туулсан гэж хүмүүс боддог. Надад бол гайхалтай аялал байсан…

Рок-н-роллын хатан хаан гэгддэг домогт дуучин Тина Тернер 83 насандаа таалал төгсөв. Тэрээр мягмар гарагт Швейцарын Цюрих хотын ойролцоох эдлэндээ амьсгал хураасныг менежэр нь албан ёсоор мэдээлсэн байна. АНУ-ын Теннеси мужийн тариачин гэр бүлд мэндэлсэн Тернер арван жилийн өмнө Швейцарын иргэн болж байжээ. Нөхөр Ике Тернертэйгээ 20 жилийн ээдрээтэй амьдралыг туулсан Тина 40-өөд насандаа од болон гялалзаж байв. Уран бүтээлийн замналынхаа туршид дэлхий даяар 150 сая ширхэг цомог борлуулж, Грэммийн шагналыг 12 удаа хүртэж, 1991 онд Рок-н-Роллын алдрын танхимд нэрээ мөнхөлсөн түүхтэй.

1960-аад оны үед нөхөр Икегийнхээ хамтлагт дуулж эхэлсэн Тина 1978 онд гэр бүлээ салгаж, 1980-аад оноос ганцаарчилсан уран бүтээлээ туурвиснаар илүү их амжилт олсон юм. Олон жил нөхрийнхөө зодуур, хүчирхийлэл дор амьдарсан Тернер 1980-аад оны дундаас Германы хөгжмийн продюсер Эрвин Бахтай хамт амьдарч, 2013 онд хоёр дахь удаагаа гэрлэсэн нь түүнд жинхэнэ аз жаргал авчирсан гэдэг. 2017 онд Тернер бөөрний дутагдалтай болсон нь оношлогдоход Бах нэг бөөрөө өгч байжээ. Тина Тернерийн зовлон үүгээр дуусаагүй юм. 2018 онд түүний ууган хүү Крэйг амиа хорлож байлаа. Түүний эцэг Тинатай нэг хамтлагт уран бүтээл туурвиж байсан Рэймонд Хилл байжээ.

2022 онд Тинагийн бас нэг хүү Ронни нас барсан юм. Тэр анхны нөхөр Икегийнх нь хүү байв. Икегийн хоёр дагавар хүүг Тина бас үрчлэн авч өсгөж байжээ. “Хүмүүс намайг хүнд хэцүү амьдрал туулсан гэж боддог. Гэхдээ надад энэ бол гайхалтай аялал байсан. Нас ахих тусам юу болж өнгөрсөн нь чухал биш, яаж шийдвэрлэсэн нь илүү чухал болдог юм байна” гэж Тернер 2018 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлж байв. Дэлхийн урлаг соёл, спорт, улс төрийн алдартнууд Тина Тернерийн араас эмгэнэл илэрхийлсээр байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ШИНЭ ХОРШОО: Өнөөдрийн зээл, маргаашийн өр

Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн...

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай...

Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяр агсны сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүд уншигчдын гарт очлоо

Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяр агсны шилдэг бүтээлүүдийг эмхтгэн гурван боть...

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилга угсралтын ажил ирэх аравдугаар сард дуусна

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа Төв аймгийн Баянжаргалан...