Л.Энх-Амгалан: Гадаад сурч буй зарим хүүхдүүд амиа хорлоё гэсэн тухай сэтгэл эмзэглүүлсэн мэдээллүүд ирж байгаа 

Засгийн газрын хуралдааны дараа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангийн  асуудлаар сэтгүүлчдэд  мэдээлэл өглөө.

 Л.Энх-Амгалан:

“Анх дөрөвдүгээр сарын 7-нд Засгийн газраас Боловсролын зээлийн сангийн талаарх анхны мэдээллүүдийг ил болгож байсан. 1997 оноос  энэ сан  ажиллаж эхлэснээс хойш 150 мянга гаруй дотоодын оюутнуудад 1.2 сая удаагийн тэтгэлэг олгосон, нийт 1 их наяд төгрөг зарсан гэсэн тооо бий. Үүнээс 700 тэрбум төгрөг  нь дотоодын их дээд сургууль төгссөн оюутнуудадад зориулсан  зээл, тусламж байгаа. Ганц зээл  биш тэтгэлэг, тусламж олгодог. Сүүлийн үед гадаадын их дээд сургууль төгссөн оюутнуудад олгосон  зээлийн  талаар шүгэл үлээж байна. Үү дээр нэг зүйл хэлье. Өнгөрсөн хугацаанд сайдын хувиар 3 удаагийн хувиар хийсэн. Энэ мэдээллүүд, тухайн үед зарласан тоонууд одоо ч хэвээрээ байгаа. 1997 оноос хойших Боловсролын сайд нарын гадаад хүүхэд муралцуулах  тухай бүх тушаалууд ил болсон. Аль сайдын үед хэдэн хүүхэд, ямар сонгон шалгаруулалтаар ямар сургуульд  явсан гээд бүх мэдээлэл шилэн байгаа. Өнгөрсөн хугацаанд төгсч ирээд үүргээ биелүүлж зээлийн чөлөөлөлтөө хийсэн хүүхдүүдийн мэдээлэл ч ил байна. Энэ бүх мэдээлэл дээр бид бүгд хамт ажиллаж гадаадад явах ёстой хүүхдүүд явсан байна уу, ашиг сонирхлын зөрчил орсон эсэхийг   хамтраад шалгаж дүгнэж ёсётой гэж үзэж байна. Хамгийн гол дүгнэлт зөв байх ёстой. Тэгэхгүйгээр эцэг эхийн албан тушаалаас ч юм уу болоод нийгмээрээ нэг хүүхдийг  яллаж харлуулах зүйл байж болохгүй. Хүн бүр шүгэл үлээх эрхтэй. Гэхдээ ил тод байгаа мэдээлэл дээр үндэслэсэн зөв шударга үнэлэлт дүгнэлт гаргаасай гэж хүсч байна.

Сүүлийн хоногуудад Боловсролын зээлийн сан руу маш  олон эцэг эх болон гадаадад сурч буй хүүхдүүд холбогдож эмзэглэж буйгаа хэлж байна. Гадаад сурч буй зарим хүүхдүүд амиа хорлоё гэсэн тухай сэтгэл эмзэглүүлсэн мэдээллүүд ирж байгаа.  Нийгэмд эцэг эхтэй нь холбогдуулж буруу ташаа мэдээлэл өгч байгаа нь олон гэр бүлд хүндээр тусч байгаа. Польшид нэг хүүхэд амиа хорлосон хэрэг өмнө нь гарч байсан. Ер нь  гэр бүл, хувийн мэдээлэлд нухацтай хандах хэрэгтэй болов уу” гэв.

Мөн сайдын хэлснээр Боловсролын зээлийн сангийн ямар нэгэн  мэдээлэл устсан,  алга болсон зүйл байхгүй ажээ. Зээлд хамрагдаж журмын дагуу чөлөөлөгдсөн ч нийгмийн зүгээс зээл төлөх  ёстой гэсэн  хандлага байгаа учир зээлээ төлж байгаа хүмүүс байгааг сайд бас энэ үеэр онцоллоо. Долоо хоногийн дотор 320 мянган  ам.доллар буюу 1.1 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлсөн байна.

Л.Энх-Амгалан сайдын эхнэр зээл  авч сураад чөлөөлүүлсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарсан. Тэгвэл энэ талаар тэрээр тайлбар өглөө. Түүний эхнэр  2004 онд Австралид сурч 2007 онд  төгсч ирээд МУИС-ийн Хууль зүйн  сургуульд 10 гаруй жил  ажиллаж журмын дагуу зээлээ чөлөөлүүлсэн  ажээ. Хэдий ном журмын дагуу чөлөөлүүлсэн ч зээлийг сая эргэн төлсөн гэдгээ сайд энэ үеэр хэлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...