“Боловсролын зээлийн сан”-гийн асуудал боловсролын салбарт каст үүссэнийг харуулж байна

Засгийнгазрын хуралдааны дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд боловсролын зээлийн сангийн асуудлаар мэдээлэл өглөө.

Д.Амарбаясгалан:

Олон нийтийн зүгээс боловсролын системтэй холбоотой олон шүүмжлэлийг ярьдаг. Боловсролын салбарт нийгмийн давхаргын ялргаа кастын систем бий болсон талаар ярьж байна. Засгийн газар төрд байгаа бүх мэдээллийг нээлттэй, шилэн байх бодлогыг барьж ажиллана. Хаалттай байх давуу байдлаа ашиглах, танил талаараа ажиллах гэх мэт сөрөг тал гардаг  учир энэ тал дээр Засгийн газар өндөр  санаачилгатай ажиллана. Өнөөдрийн  энэ нөхцөл  байдал өнгөрсөн цаг хугацаанд  боловсролын  салбарт каст үүссэнийг харуулж байна. Боловсролын зээлийн  сангаас зээл авсан  бол  төлөх  л ёстой.  Засгийн газар ийм бодлого барьж намын гишүүддээ ч ийм шаардлага тавьж ажиллана. Нийгэмд асар том  өөрчлөлт ирээд  байна. Төр өөрөө хурдаараа үүнийг  энэ өөрчлөлтийг гүйцэж байна уу үгүй юу гэдэг асуудал гарч ирлээ.

Манай намын хувьд 2020 онд  ёс зүйн өрчил гаргасан 23 хүнийг УИХ-ын  сонгуульд нэр дэвших эрхийг хасч байсан. Улстөрийн намуудад урьд өмнө ийм тохиолдол гарч байгаагүй. Улстөрт  байгаа хүн , УИХ-ын  гишүүн ямар нэг  байдлаар өөртөө болон  бусдад давуу байдал үүсгэхгүй байх ёстой. Үндсэн хуульд  өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гээд байгаагийн үндсэн шалтгаан  бол энэ. Өнгөрсөн хугацанд 8 удаагийн  сонгууль  явуулахад гишүүдийн 50 хувь шинэчлэгдсэн байдаг.  Харамсалтай гишүүдийн нь итгэл даах байдал, нэр хүнд жилээс жилд унаж ирсэн. Иймээс олон улсын  жишээнээс маш  сайн судлаж Үндсэн хуулиг  өөрчлөлтийн төлсийг  оруулж ирсэн” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ХУД-ийн 250 дугаар цэцэрлэг тэргүүн байрт шалгарлаа

Улаанбаатар хотын 2024 оны цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн...

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...