“Road to One Mongolia” анхны ялагч Б.Энх-Оргилын хоёр дахь тулааны тов гарчээ

“Шандас ММА” клубын тамирчин, ONE championship холбооны “Road to One Mongolia” холимог тулааны анхны ялагч Б.Энх-Оргилын хоёр дахь тулааны тов гарлаа.Тэрбээр Тайландын алдарт Lumpinee Stadium-д энэ сарын 19-нд Вараяын дайчин хочит Рокки Бактол (Rockie Bactol)-той тулалдах юм. Филиппиний тамирчин Рокки Бактол нь мэргэжлийн тулаанд 5 ялж, 2 хожигдол хүлээж байжээ.

Б.Энх-Оргил Лумпини стадиумд болсон ONE Fight Night-13 арга хэмжээний үеэр ONE WARRIOR SERIES PHILIPPINES -ий ялагч Адонис Севилленотой 4-р сарын 21-нд тулалдаж шүүгчдийн нэгдсэн саналаар ялсан билээ. Б.Энх-Оргил “Road to One Mongolia” холимог тулааны анхны ялагч болж, ONE championship холбоотой 100 мянган долларын гэрээ байгуулах эрх авсан билээ. Тэрбээр эхний тулааны дараа үргэлжлүүлэн Тайландад бэлтгэлээ хийхээр үлдсэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...