Твиттерийн шинэ удирдагч Линда Яккарино гэж хэн бэ?

Элон Маск сошиал медиа компанийг хүлээн авснаас хойш зургаан сар гаруйн дараа Twitter-ийн шинэ гүйцэтгэх захирлыг томиллоо. Тэрээр “NBCUniversal”-ын зар сурталчилгааны албаны дарга асан Линда Яккариног тус сайтын бизнесийн үйл ажиллагааг удирдана гэж мэдэгдэв.
Линда Яккарино зургаан долоо хоногийн дараа эхлэх ба Элон Маск гүйцэтгэх захирал, технологийн ахлах захирлаар ажиллах ажээ. 
Тэрээр зар сурталчилгааны салбарын төгс мэргэжилтэн

Тэрээр зар сурталилгааны чиглэлээр хангалттай туршлагатай мэргэжилтэн. Тиймээс Маск өөрийг нь  удирдсанаас хойш твиттер хэмээх платформоос татгалзсан сурталчилгааныхныг Твиттерт эргүүлж авчирч чадна гэж найдаж байгаа юм.  Хатагтай Яккарино Итали-Америкийн гэр бүлд өссөн бөгөөд аав нь цагдаа, ээж нь коллежид хэзээ ч сурч байгаагүй энгийн гэрийн эзэгтэй ажээ. Тэрээр 1996-2011 онд хэвлэл мэдээллийн хэрэгслийн борлуулалтын чиглэлээр ажиллаж эхэл”Пенн Стэйт ” их сургуулийг дүүргэсний дараа “Тернер энтертайнмент”-д 15 жил ажиллаж, 2000 орчим хүнийг удирдаж, стриминг үйлчилгээгээ эхлүүлэхэд оролцож байжээ. Үүний дараа дэлхийн тэргүүлэгч хэвлэл мэдээлэл, энтертайнмент компаниудын нэг болох “NBCUniversal”-д гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, үйл ажиллагаа хариуцсан захирлын албыг давхар хашиж байв.

Томоохон брэндүүдтэй нягт хамтран ажиллаж, бүтээгдэхүүнээ байршуулах боломжийг олгож, тэднийг телевизийн нэвтрүүлгүүдээр дамжуулан сурталчлах түүний гол  ажил. Тэрээр мөн шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох Apple News, Snapchat, YouTube зэрэгтэй харилцаа тогтоож ажиллаж байсан нэгэн.

Салбарын нэгэн хэвлэлд 2005 онд гарсан танилцуулгад түүнийг завгүй бүсгүйгээс, хэрхэн гэрлэсэн эмэгтэй болж, өдгөө 13, 9 настай хоёр хүүхдийн ээж болсныг дүрсэлсэн байдаг. Тухайн үед Яккарино “Надад ямар ч хобби байхгүй” гэж хэлж байв. Өөрөөр хэлбэл түүнд ажлаас нь өөр  хобби байхгүй.

Салбарынхан нь энэ томилгоог юу гэж дүгнэж байгаа вэ?

Business Insider-ийн сэтгүүлч Клэр Аткинсон хатагтай Яккариногийн карьерыг хорин жилийн турш мэдэх нэгэн бөгөөд Якариногийн зар сурталчилгааны туршлага нь ноён Маскийг удирдсанаас хойш борлуулалт нь огцом буурсан Твиттерт тусалж чадна гэж дүгнэсэн байна. “Хэрэв Twitter өмнөхөөсөө илүү мөнгө олохыг хүсч байгаа бол Линда үүнийг хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой хүн байх болно” тэрээр нэмж хэлжээ. 
“DiGo” зар сурталчилгааны агентлагийн үүсгэн байгуулагч, бүтээлч ахлагч Марк ДиМассимо түүнийг “маркетерийн удирдагч” гэж тодорхойлоод “Тэр маркетеруудад юу хэрэгтэйг ойлгодог” хэмээн үнэлсэн байдаг.
 2012 онд “Wall Street Journal” сэтгүүлд бичсэнээр энэ салбарынхаа хэлэлцээрийн хэв маягаараараа Линда “хилэн алх” хочтой аж .
“NBCUniversal”-д 12 жил ажиллах хуугацаанд түүний баг сурталчилгааны борлуулалтаас 100 тэрбум долларын илүү орлого олсон байдаг. 

Түүний улстөрийн хандлага, оролцоо

Линда өмнө нь Дональд Трамп, Жо Байден нарын засаг захиргаатай нягт хамтран ажиллаж байсан. Иймээс түүний улстөрийн хандлагад эргэлзэж байгаа шүүмжлэгчид олон байна. 2018 оноос эхлэн хоёр жил Трамп хатагтай Яккариног өөрийн биеийн тамир, хоол тэжээлийн асуудал хариуцсан зөвлөлийн даргаар ажиллуулж байсан түүхтэй. 
2021, 2022 онд Линда Байден болон Цагаан ордонтой хамтран 200 сая гаруй америкчуудад хийх коронавирусын эсрэг вакцинжуулалтын кампанит ажлыг зохион байгуулалцаж байв.  Улстөрийн энэ мэт ажил хэргээс нь болоод түүнийг твиттерийн удирдагчийг хийхэд  улстөрийн хувььд тохирохгүй гэж үзэх талууд байгаа юм. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Сэрэмжлүүлэг: Телеграм ашиглан нийт 10,3 тэрбум төгрөгийн залилан хийжээ

Манай улсад сүүлийн 4 сарын байдлаар “Телеграм залилан”-тай холбоотой...

Олон жилийн дунджаас хүйтэн өвөл болно

Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу ирэх...

“Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний...