Жүжигчин Роберт Де Ниро 79 насандаа долоо дахь хүүхдээ өлгийдөж авчээ

Жүжигчин Роберт Де Ниро 79 насандаа дахин  хүүхэдтэй болж долоон хүүхдийн аав болжээ.  Тэрээр хэвлэлд “Миний аавын тухай” нэртэй шинэ киногоо сурталчлах үеэрээ энэ мэдээгээ анх хуваалцжээ. Ярилцлагын үеэр сэтгүүлч зургаан хүүхдийн тухай асуухад, “Би дөнгөж саяхан хүүхэдтэй болсон, одоо долоон хүүхдийн аав” гэж залруулсан байна.
Түүний хамгийн ууган хүүхэд одоо 51 настай.  Де Ниро өмнөх гэрлэлтүүдээсээ зургаан хүүхэдтэй гэдгийг хүмүүс мэдэх ч долоо дахь хүүхдийнх нь ээж нь хэн болох нь тодорхойгүй байна. Хүүхдийн нь ээжийг 2021 оноос хойш болзож байгаа тулааны урлагийн багш Тиффани Чен гэж таамаглаж,  байгаа ч энэ талаар хосууд  дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм. 

Роберт Де Ниро аав болсондоо баяртай байгаагаа хуваалцаад , заримдаа ямар нэгэн зүйлд хатуу хандах” шаардлага гардаг ч хүүхдүүдээ гэх  хайр нь хатуурхаж чаддаггүй гэжээ. Мөн өөрийгөө тийм ч дажгүй аав гэж боддоггүй, учир нь түүний бяцхан сахиусан  тэнгэр  нь болох 11 настай охин  нь түүнд ийм мессежийг хаяа өгдөг гэж хошигносон байна.
Жүжигчин анх 1976-1988 онд Дианне Эбботтой гэрлэж Дрена, Рафаэль хэмээх хоёр хүүхэдтэй болсон бол 1995 онд ихэр хүү Аарон, Жулиан нарыг тухайн үеийн найз бүсгүй Туки Смитийн хамт өлгийдөн авсан.  Мөн 2018 онд  Грейс Хайтауэртэй гэрлэж хүү Эллиот, охин Хелен Грейс нарын эцэг эх болж байв. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...