Серби: Олон мянган иргэд засгийн газраа огцрохыг шаардан жагсав

Өнгөрсөн долоо хоногт хоёр ч  удаа Сербид буутай холбоотой гэмт хэрэг гарч 17 хүн амиа алдсан.Үүнтэй холбоотойгоор нийслэл Белград болон бусад хотод зэвсэгт хүчирхийллийн эсрэг жагсаалд хэдэн арван мянган сербүүд нэгдээд байна.  Лхагва гарагт бага сургуульд,  пүрэв гаригт хөдөө тосгонд болсон зэвсэгт халдлагын үеэр 21 хүн гэмтэж 17 хүн амиа алдсаны 8 нь бага сургуулийн хүүхэд байв. Бага сургуульд болсон зэвсэгт халдлагыг  13 настай хүү хийсэн нь  тус улсын иргэдийг цочролд оруулсан  билээ. 
Жагсагчид төрийн өндөр албан тушаалтнуудыг огцрохыг шаардаж, хүчирхийллийг сурталчилж буй сонин, телевизүүдийг хаахыг хүсчээ. “Серби хүчирхийллийн эсрэг” гэсэн бичигтэй тугийг өргөн хотын төв дундуур жагссан байна. 
Мөн нийслэл рүү урсдаг Дунай мөрөн рүү цэцэг шидсэн эсэргүүцлийн жагсаал хойд нутгийн Нови Сад хотод болжээ. Олон мянгуулаа цугласан жагсагчид Сербийн Дотоод хэргийн сайд болон тагнуулын газрын даргыг огцрохыг шаардсан байна.
Сербийн Боловсролын сайд Бранко Рузич  дунд сургуульд болсон аллагад харамсч буйгаа мэдэгдээд ням гарагт албан тушаалаасаа огцорсон. Харин Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич эсэргүүцлийн жагсаалыг буруушааж, сөрөг хүчнийг үндэсний эмгэнэлт явдлыг ашиглан өөрсдийн ашиг сонирхлыг дэмжсэн гэж буруутгаж байна. Тэрбээр ээлжит бус санал хураалтаар намынхаа нэр хүндийг шалгахад бэлэн гэдгээ мэдэгдэв. “Би ажлаа үргэлжлүүлнэ, гудамж, танхайрсан хүмүүсийн өмнө хэзээ ч ухрахгүй. Засгийн газрын бүтцийн өөрчлөлт ч юм уу, сонгууль ч юм уу явуулж болно” гэж тэрээр телевизээр ярьжээ. Засгийн газар галт зэвсгийн эсрэг  арга хэмжээг чангатгана гэж амалсан ч сөрөг хүчнийхэн хожимдсон арга хэмжээ гэж шүүмжилж байна. 
 Өчигдөр буюу даваа гарагт хичээл эхлэх үед Белградын бүх сургуулийн ойролцоо цагдаа нар хамгаалалтад гарсан ба Засгийн газар сургуулиудад байршуулах офицеруудыг нэмэхээр төлөвлөжээ.
Сербид сүүлийн жилүүдэд болсон засгийн газрын эсрэг хамгийн том жагсаал нь энэ гэж мэдээллийн  агентлагууд дүгнээд байна. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгөөр тогтоолоо

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлаас хөдөлмөрийн...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Н.Учрал: COP17-гоос хүлээж буй өөрчлөлт бол амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм

Монгол Улсын далбаа Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай...