Эртний Ромын үеийн мөнгөн зооснууд олджээ

Италийн археологичид 2021 оны сүүлээр эртний Ромын үеийн зоосууд олсон.  Тодруулбал,  Италийн Ливорногийн палеонтологийн археологийн бүлгийн гишүүн 2021 оны 11-р сард Ливорно хотоос зүүн хойд зүгт орших Тосканы ойн цэвэршүүлсэн талбайд явган аялал хийж байхдаа шороон дундаас гялалзсан хэдэн зоос олсон ба судлаачид малтлага хийсний дараа 175 мөнгөн Ромын динар байсныг тогтоосон юм. Үүнээс хойш  маш  сайн хадгалагдан үлдсэн эртний зоосны түүхийг археолгийн  багийнхан судалсан байна. 
Археологийн баг Пиза, Ливорно мужийн археологич доктор Лорелла Алдерихигийн хамт зооснуудыг хэмжиж, жинлэж, баримтжуулах ажилд жил гаруйн хугацаа зарцуулжээ.
Зоос нь МЭӨ 91-88 онд Ромын нийгмийн дайны үед, 83 онд Сулла болон Марианчуудын хооронд болсон иргэний дайны үеэр алба хааж байсан хуучин цэргийн нуусан эрдэнэ байх магадлалтай гэж  судлаачид үзсэн байна.
Археологич доктор Лорелла Алдерихигийн хэлснээр эдгээр нь бүрэн бүтэн олдсон эртний зоосны маш цөөхөн тохиолдлын нэг бөгөөд нумизматик, түүх, нийгмийн олон мэдээллийг судлаачдад дэлгэх боломжтой гэнэ. Саванд хийж халгалсан байсан нь ийнхүү өдгөөг  хүртэл бүрэн үлдэхэд  нөлөөлсөн ба ойролцоогоор 20,000-25,000 еврогийн үнэтэй гэж үнэ цэнийг нь судлаачид тогтоожээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...