Япон саран дээр газардсан дөрөв дэх улс болж чадах уу?

Саран дээр туршилтын аппарат буулгасан анхны арилжааны компани болох зорилготой Японы “Ispace” гэх компани удахгүй саран дээр “Хакуто-Р”  нэртэй буугч аппаратаа газардуулна гэж мэдэгдээд буй. Тодруулбал, саран дээр буух төхөөрөмж одоогоор сарыг тойрон тойрог замд явж байгаа бөгөөд энэ сарын 26-ны 12:40 цагт саран дээр газардахаар төлөвлөж байгаа аж. 

Уг буугч аппаратыг өнгөрсөн оны 12 дугаар сард “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар АНУ-ын Флорида муж улсын Канаверал хошууны сансрын буудлаас хөөргөсөн бөгөөд одоогоор сарны зууван тойрог замд байгаа аппарат сарны гайхалтай зургуудыг илгэээгээд байгаа аж. 

Саран дээр газардах ажиллагаа амжилттай болвол  “Хакуто-Р” саран дээр аюулгүй газардсан анхны хувийн сансрын хөлөг, Япон саран дээр газардсан дөрөв дэх орон буюу болох АНУ, ЗХУ, БНХАУ-ын дараа нэр нь бичигдэх юм. 

Өнгөрсөн онд Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ “Omotenashi” сансрын аппаратын саран дээр буух төлөвлөгөө бүтэлгүйтсэн  билээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...