Ерөнхийлөгч Ховд аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Баруун бүсийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай уулзав.

Тус газрын дарга, хурандаа Б.Алтанбадралт албаны үйл ажиллагааны талаар товч танилцууллаа.

Бие бүрэлдэхүүн оны эхний дөрвөн сарын байдлаар 10 хүний амь нас, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн 560 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад байна.

Тус байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн дөрвөн сумын нутагт 7,000 гаруй мод тарьж, 10 мянган суулгац бэлджээ.

Мөн ирэх намар гэхэд Ховд хотод үлгэр жишээ болохуйц ногоон байгууламж бүхий “Аврагчдын гудамж”-ийг хүлээлгэн өгч, усан спортын сургалтын төвдөө хүүхэд, залуус болон баруун бүсийн төрийн цэргийн байгууллагын алба хаагчдыг үнэ төлбөргүй сургахаар төлөвлөжээ.

Онцгой байдлын албаныхан эх орондоо төдийгүй Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцон олон улсын түвшинд үүрэг гүйцэтгэх чадвараа харуулж, төр засаг, ард түмэндээ энх цагийн баатрууд хэмээн хүндлэгдэж байгаад сэтгэл хангалуун байдгаа Ерөнхийлөгч илэрхийлэв.

Ерөнхийлөгч мөн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагчидтай уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг тус ангид хүрэлцэн ирэхэд бие бүрэлдэхүүн жагсан угтаж, ангийн захирагч, хурандаа Х.Энхболд үйл ажиллагаагаа танилцууллаа.“Ховдын хороо” хэмээн ард олонд алдаршсан, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги 1934 онд Оспаны дээрэмчдийг устгах цэрэг-тагнуулын тусгай ажиллагаа, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 оны Баруун хилийн тулгаралтад оролцон баатарлаг гавьяа байгуулсан түүхтэй.

Ангийн бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ нутаг орныхоо хөгжил дэвшил, энх цагийн бүтээн байгуулалт, даян дэлхийн энхийн үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж байгаад Ерөнхийлөгч сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоо, агуулгыг орчин үеийн дайн, байлдааны туршлага сургамж, мэргэжлийн армийн цэргийн сургалтын арга, технологи, монгол цэргийн уламжлалд нийцүүлэн шинэчлэн төгөлдөржүүлэхэд удирдах бүрэлдэхүүн онцгой анхаарах хэрэгтэйг тэмдэглэв.

Мөн цэргийн алба бол бие бялдар, сэтгэлийн хаттай эр хүн болон төлөвшиж, өөрийгөө хөгжүүлэн, мэргэжил эзэмших бололцоо олгодог хүний хөгжлийн орчин гэдгийг хугацаат цэргийн алба хаагчдад захив.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын оролцоо, хичээл зүтгэл, манлайлал чухал гэдгийг тэмдэглэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...