Карл Лагерфельдийн хайртай муур “Мэт Гала 2023″үдэшлэгт оролцох урилга авчээ

Жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт зохион байгуулагддаг “Met Gala” үдэшлэг энэ онд тавдугаар сарын 1-нд болно. Vogue сэтгүүлээс зохион байгуулдаг, хамгийн загварлаг хүмүүс цуглардаг уг арга хэмжээг жил бүр өөр өөр сэдвийн дор зохион байгуулдаг. Тэгвэл энэ онд “Карл Лагерфельд: Гоо сайхны чиг шугам” гэсэн сэдвийн дор болно. “Vogue”-ийн редактор Анна Винторын урилгатай тусгай зочид Карл Лагерфелвд дизайнерын бүтээсэн хувцас болон түүний авьяас чадвараа удаан зориулсан Chanel, Fendi-ийн загвараар гоёх юм. Хамгийн сонирхолтой нь хүссэн хэн бүхэн орж чаддаггүй уг арга хэмжээнд Карл Лагерфелдын хайртай муур “Choupette” оролцохоор урилга авчээ.

Эзэн нь нас бараад  гурван жил болсон ч  “Choupette” муур тансаг амьдралаар амьдралаар амьдарсан хэвээр л байна. Тэрээр одоо Лагерфельдын хуучин гэрийн үйлчлэгч Франсуа Какотын асрамжид байдаг.  Өнгөрсөн онд  гэхэд муурны 11 насны төрсөн өдрийг сүр дуулиантай тэмдэглэж  өнгөрөөсөн. Алдарт дизайнерыг 300 сая ам.долларын хөрөнгөнийхөө багагүй хувийг муурандаа өвлүүлж үлдээсэн гэсэн яриа бий.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн...

Улаанбаатар хотноо 197 орны төлөөлөгч чуулах СОР17 хурал эхэллээ

Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн улс орнуудын шийдвэр...

Хотын залуу дарга 30 жилийн ужгирсан тогтолцоог өөрчлөхөөр ажиллаж байна

Төрийн байгууллагын хүнд суртал иргэдийн амьдралд чөдөр тушаа болдог....

Нийслэлийн замын хөдөлгөөнөөс өдөрт 316-1800 том оврын автомашиныг гаргах боломж бүрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.08.13/ стратегийн ач...