Япон улс батлан хамгаалах зардлаа нэмсэнийг иргэд нь эсэргүүцэв

Японы парламентийн төлөөлөгчдийн танхим 2023 оны батлан хамгаалах зардлаа өмнөх жилээс эрс нэмэгдүүлэн баталжээ. Уг төсвийг төлөөлөгчдийн танхим дахь улс төрийн сөрөг хүчин хүчтэй эсэргүүцсэн ч олонхийн саналаар хууль батлагдсан байна.
Хууль батлах өдөр парламентийн ордны гадаа Японы олон газраас иргэд эсэргүүцлээ илэрхийлж ,“Дайнд бэлтгэх, зэвсэглэлийн араас хөөцөлдсөн төсөв бидэнд хэрэггүй” “Зэвсэглэлд зориулах төсөв батлахыг эсэргүүцье” зэрэг уриа, лоозон барьсан иргэд  цуглаж жагсаал хийжээ.
Японы батлан хамгаалахын зардлыг 2023 онд 6 их наяд 821 тэрбум 900 сая иен байхаар  баталсан нь 2022 оны төсвөөс 1.26 дахин нэмэгдсэн тоо юм.  Үүний зэрэгцээ батлан хамгаалах салбарыг бэхжүүлэхэд 3 их наяд 380 тэрбум 600 сая иен төсөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...