УИХ өнөөдөр гурван гишүүнээ хуулийнханд хүлээлгэж өгнө

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын гурван гишүүний бүрэн эрхийн асуудлыг өнөөдрийн УИХ-ын чуулганаар шийднэ. УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр энэ асуудлыг хэлэлцээд Улсын ерөнхий прокурорын саналыг хүлээж авахаар шийдсэн. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан санал хураахгүйгээр прокурорын саналыг хүлээж авч, гурван гишүүнээ явуулахаар улс төрийн шийдвэр гаргасан юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн танилцуулснаар МАН-ын бүлгийн хуралдаанд 61 гишүүнээс 46 нь оролцжээ. Бүлгийн хуралдаанд бүрэн  эрхийн асуудал нь яригдаж буй гурван гишүүнээс хоёр нь буюу Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нар оролцож, байр сууриа илэрхийлсэн байна. Хуралдаанд оролцсон бүлгийн гишүүдийн дийлэнх олонх нь Халдашгүй байдлын дэд хорооны саналыг бүрэн дэмжсэн.  Гишүүдийн холбогдсон хэрэгтэй танилцах эрхтэй байгууллага бол Халдашгүй байдлын дэд хороо. Тус хорооны гишүүд найман цаг гаруй хуралдаж, УЕП-ын саналыг дэмжсэн учраас МАН бүлэг улс төрийн шийдвэрээ гаргасан гэж МАН-ын бүлгийн шийдвэрийн талаар Д.Тогтохсүрэн тайлбарлав.

Нэгэнт МАН-ын  бүлгийн шийдвэр ингэж гарсан  тул өнөөдрийн чуулганаар дээрх гурван гишүүний бүрэн эрхийг  түдгэлзүүлж чөлөөлөх асуудал ногоон гэрлээр шийдэгдэнэ гэж дүгнэхэд буруудахгүй.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар...

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр...