Яармагийг I хороололтой холбох гүүрэн байгууламжийн ажил 39 хувьтай байна

Энэ жил он дамжин хэрэгжиж байгаа зам гүүрийн 114 арга хэмжээ байна. 2022 онд Түгжрэл бууруулах арга хэмжээний хүрээнд 11 ажил эхлүүлсэн. Тухайлбал, Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын 750 метр авто замын ажил эхэлсэн. Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй буюу Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох гүүрэн байгууламжийн ажил 39 хувьтай яваа ба зургаадугаар сар гэхэд дан нурууг угсарна гэж тооцоолжээ.

Зайсангийн хос гүүрний ажил 33 хувьтай байна.  Дулааны шугам солих учраас дулаан хаах хүртэл бэлтгэл ажлыг хангана. Шар хаднаас Улиастайн эцэс хүртэлх замын ажил үргэлжилж байна. Улиастай талаасаа 800 метр замын ажлыг хийсэн.

2022-2023 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа 36 арга хэмжээ бий. Энэ хүрээнд Шувуун фабрик Сонгино чиглэлийн авто замын Туул гол дээрх төмөр бетон гүүр, Санзайн авто замын засвар, шинэчлэл, Цэргийн амралтаас хойш үргэлжлэх нэг км зам зэрэг ажлууд дууссан байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...