Home Шуурхай мэдээ Сэрэмжлүүлэг: Зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүй

Сэрэмжлүүлэг: Зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүй

0
Сэрэмжлүүлэг: Зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүй
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг Ус цаг  уур  орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд хэсгээр их цас орно.
Төв, Хэнтийн нутаг, Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here