Лим Жи Ён: Би дэлхий нийт намайг үзэн ядаасай гэж хүссэн

Netflix-ийн хит цуврал “Glory” кинонд эсрэг дүр болох Пак Ён-Жиний дүрд тоглосон жүжигчин Лим Жи Ён “Би дүрээ бүтээхдээ дэлхий нийт намайг үзэн ядаасай гэж хүссэн” гэж “The Korea Times” сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
“Би энэ цувралд тоглохыг маш их хүсч, найруулагч, зохиолчийг дүрдээ тоглож чадна гэдэгт итгүүлэхийн тулд маш их чармайсан. “Би үргэлж эсрэг дүрд тоглохыг хүсдэг байв. Гэхдээ ийм дүрийн санал магадгүй намайг 40-өөд настай болох үед л ирэх  байх гэж боддог байсан. Гэхдээ  Ён Жиний дүр надад ирсэн нь маш сайхан боломж байсан” жүжигчин бүсгүй ярьжээ. 
Мөн би дүрээ сайн гаргахын  тулд яах  ёстойгоо их бодсон.  Хүчтэйгээр дүрээ илэрхийлэхийн тулд илүү сэтгэл хөдлөлтэй гаргах уу эсвэл сэтгэцийн өвчтэй мэт аашлах ёстой юу зэргээр  удаан бодсоны эцэст хамгийн зөв арга бол зөвхөн өөрийнхөөрөө байх гэж ойлгосон. Би өөрийнхөө хувийн дохио зангаа, өнгө аяс, хэв маягийг өөртөө хамгийн сайн тохирох зүйлийг ашиглахаар шийдсэн  гэж тэрээр ярив. 
Түүний гэр бүл, найзууд “The Glory”-г үзсэний дараа уйлсан, би дүрээ илүү хүчтэй гаргаж байж өшөө авалт илүү хүмүүст хүрнэ гэх зэргээр киноны талаараа хуваалцжээ. 
Энэхүү цуврал нь дэлхий даяар хүмүүст хүрч буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт Netflix-ийн албан ёсны долоо хоног тутмын англи бус цувралын жагсаалтыг тэргүүлсэн юм. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Ромео Жульетта хоёр” жүжгийг 59 жилийн дараа дахин тоглоно

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео Жульетта...

Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж толгойдоо гэмтэл авчээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар...

Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани санал ирүүллээ

Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүний...

Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн...