Солонгосууд ажлын цагаа бууруулахыг хүсч байна

Солонгосын  засгийн газраас ажлын цагийг уртасгах, долоо хоногт ажлын  ид ачааллын үед 62 хүртэл цаг ажиллуулахаар судалж буй. Тэгвэл Солонгосын жирийн иргэд эсрэгээрээ долоо хоногт 40 цаг ажиллаж буй ажлын  цагаа багасгах хүсэлтэй байгаа ажээ. Энэ талаар  явуулсан судалгааны үр дүнгээс харахад хүмүүс долоо хоногт дунджаар 36.7 цаг ажиллах хүсэлтэй  байна.  Энгийн ажилчид долоо хоногт 37.63 цаг, түр болон өдөр тутмын ажилчид долоо хоногт 32.36 цаг ажиллах хүсэлтэй байна. Тодруулбал, 19-29 насныхан 34.92 цаг, 30-аас дээш насныхан 36.32 цаг ажиллахыг хүсчээ. Харин 40-50 насныхан 37.11 цаг ажиллах  нь тохиромжтой гэж үзсэн байна.  Мөн өдөр тутмын завсарлагааны хугацаа, хоол ундны цаг буюу амрах хугацаа хангалтгүй байгаа гэж 40.1 хувь нь хариулжээ.
Ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах талаар ярих болсноос хойш ажлын цаг тогтмол буурч байгаа ч Солонгос дахь ажилчид урт цагаар ажилласаар байна. Хүмүүсийн үнэхээр хүсч буй ажлын цагийг харгалзан засгийн газар анхааралтай ажиглаж, удирдах ёстой гэж судалгааг явуулсан  албаны хүн хэлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...