Цахим буюу чиптэй гадаад пасспортын давуу тал юу вэ?

Гадаад пасспорт энгийн болон цахим буюу чиптэй гэсэн хоёр хувилбартай болсон. Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ 15-наас хойш e-mongolia дээр цахим гадаад паспортыг захиалах бололцоогоор хангана гэж мэдээлсэн. Тэгвэл чиптэй, цахим гадаад паспорт энгийн паспортоос юугаараа давуу вэ?

Уг пассспорт нь чипэн дээрээ тухайн иргэний өөрийн мэдээллийг хадгалах учир хамгийн сайн таньж баталгаажуулах, олон улсын стандартыг хангасан найдвартай баталгаатай бичиг баримт ажээ. Гадаад паспортын хуудасны тоо өмнө нь 32 байсан бол одоо цахим гадаад паспорт 48 хуудастай болон нэмэгдсэн. Цахим гадаад паспорт доторх чип тухайн иргэний өөрийнх нь мэдээллийг хадгалснаар ямар нэгэн гадаад улс, эсвэл өөрийн улсын ч тэр хилээр саадгүй, хурдан шуурхай зорчих гол үндэс нь болох юм байна. Өөрөөр хэлбэл ийм чухал бичиг баримтын хувьд нууцлал, мэдээллийн аюулгүй байдал, хууль бусаар дуурайлган хийхгүй байх, тухайн цаг үед газар дээр нь иргэнийг таньж баталгаажуулах талаас нь стандартын нарийвчилсан түвшинд шалгадаг учраас өөрийн болон бусад улсын хил гаалиар түргэн нэвтрэх давуу талтай.

2021 оны арванхоёрдугаар сард манай улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) салбар байгууллага Нийтийн түлхүүрийн санд  82 дахь улс болон элссэн. Одоо энэ байгууллагад 90 гаруй улс элссэн бөгөөд цахим паспортаар энэ 90 улсын хооронд ямар нэгэн саадгүй зорчих, гаалиар  хурдан шуурхай нэвтрэх боломжийг нээсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монгол Улс Олон улсын байгууллагад нь элссэн юм байна, стандартын шаардлага хангасан паспорттой гэдгийг холбогдох байгууллагууд нотолж, баталсан учраас цахим паспорт илүү найдвартай гэсэн баталгаа  болох  ажээ.

Цахим гадаад пасспортыг e-mongolia аппликэйшнээр дамжуулж захиалахаас гадна уламжлалт аргаар нийслэлийн есөн дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, болон иргэн өөртөө хамгийн ойр буй үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол зэрэг төвүүдээс биеэр очиж захиалан авах боломжтой юм байна. Орон нутгийн иргэд 21 аймгийн улсын бүртгэлийн хэлтэст очиж,   гадаадад амьдарч ажиллаж буй монголчууд  Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын консулын ажилчдаар дамжуулан захиалах  ажээ.

Иргэд энгийн болон цахим гадаад пасспортын аль нэгийг л ашиглах боломжтой юм байна. Цахим паспорт нь чиптэй учраас энгийн гадаад пасспортаас арай үнэтэй буюу 82500 төгрөгөөр захиална.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой...

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол...

Танилц, энэ бол ирэх сонгуулийн саналын хуудас

... Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор...

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай...