АТГ: 11 мянган тээврийн  хэрэгслийн хилээр нэвтэрсэн бүртгэлийг серверээс устгасан нь тогтоогдсон

АТГ-аас нүүрсний гэх хэргийн мөрдөн шалгах явцын талаар мэдээлэл хийлээ.

АТГ-ын Мөрдөн шалгах  хэлтсийн албан дарга ахлах комиссар Б.Батбилэг:

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт  байрлах Тавантолгойн бүлэг орд газраас Эрдэнэс тавантолгой ХК болон Тавантолгой ХК нүүрс олборлох, борлуулах, улсын хилээр нэврүүлэх, тээвэрлэх, барилыг ажил гүйцэтгэх, бараа ажил үйлчилгээ худалдан авах тендер сонгон шалгаруулах ажиллагаанд эрх мэдэл албан тушаалын байдлаа давуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн  хэрэгт мөрдөн  шалгах  ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар хэрэг  бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 17 нийт 42 хэрэгт мөрөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд гааль, ХХЕГ, АТҮТ-ын  эрх бүхий албан тушаалтнууд хууль бусаар гаалийн бүрдүүлэлтгүй тээврийн   хэрэгсэл  нэвтрүүлсэн,  хахууль авсан, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо хахууль авсан зэрэг нийт 42 яллагдагчид  мөрдөн байцаах  ажиллагааг дуусгаж  шүүхэд шилжүүлээд  байна.

Өнгөрсөн хугацаанд нийт 85 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан  бөгөөд үүний 48 нь нийтийн албан тушаалтан  байна. Үүнд УИХ-ын гишүүн 6, Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг, ТНБД асан нэг, ИТХ-ын  дарга нэг, Аймаг сумын засаг дарга 7, гишүүний зөвлөх нэг, гаалийн улсын байцаагч 12, Хил хамгаалах  байгуулагын 4, Өмнөговь аймгийн газрын даамал 2, боомтын захиргааны мэргэжилтэн хоёр, ЭТТ ХК-ийн эрх бүхий албан тушаалтан 7, нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан 15, 22 иргэн тус тус  яллагдагчаар татагдан шалгагдсан  байна. Үүнээс 24 албан тушаалтанг албан тушаалаа урвуулан ашигласан,  14 албан тушаалтанг хахууль  авсан, 26 албан тушаалтанг хахууль өгөх, 21 албан тушаалтанг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт татсан  байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Х. Буянтүмэн:

-Нүүрсний асуудал  тойрсон хэрэг нь сүүлийн 10 гаруй жилийн  асуудлыг мөрдөн  шалгаж  байгаа учир цар хүрээ өргөн байгаа. Гэхдээ ажиллагаа явуулах ажлын хэсгийн мөрдөгч нар хичээн  ажиллаж байна.  Мөрдөн шалгах   ажиллагааны хүрээнд шинээр 2-3 нөхцөл  байдал тогтоогдсон. Гашуунсухайтын хилийн боомтоор нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэл дээр хяналт шалгалтыг гааль, ХХЕГ-тай хамтран хийсэн. Одоогийн байдлаар 11 мянга гаруй тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн бүртгэлийг серверээс устгасан нь тогтоогдож байна. Энэ хэрэг дээр  мөрдөн  байцаах  ажиллагаа үргэлжлэн хийж байна.

Мөн нэр бүхий УИХ-ын гишүүдэд эрүүгийн  хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Тэдэнд холбоотой хэргийг  мөрдөх явцад зарим нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдал үүсч байгаа. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан гэсэн гурван гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна гэж үзэж бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлсэн. Ж.Мөнхбат гишүүний хувьд эрүү үүсгэж   яллагдагчаар  татагдсан. 2022 оны хөрөнгө орлогын  мэдүүлгээ мэдүүлээгүй. Бүрэн эрхээсээ өөрөө түдгэлэх   саналыг өөрөө УИХ-д гаргасан  учир УИХ-аар энэ асуудал  шийдэгдэх байхаа гэж харж байгаа. Мөрдөн шалгах  ажиллааа цаг хугацааны хувьд сунжрах  төлөвтэй байгаа. Богино хугацаанд бодьтой шийдвэрлэхээр ажиллаж байгаа.

Нүүрсний хэрэгт УИХ-ын  6 гишүүн нүүрсний хэрэгт холбогдсон гэсэн мэдээлэл  гарч байсан. Гэтэл  одоогоор зургаан гишүүний бүрэн  эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлжээ. Бусад гурван  гишүүний асуудал юу болсон бэ?

-Нүүрсний гэх хэрэгт 6-7 гишүүнд эрүү үүсгэж  яллагдагчаар татаж байгаа. Нэр дурдсан гурван гишүүний хувьд одоогийн байдлаар мөрдөн байцаах ажиллагааны төлөвлөлтийн дагуу прокурорт хүргүүлсэн. Мөрдөн байцаалтын хүрээнд бусад гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлага гарвал тухайн үед саналыг хүргүүлнэ.

Нүүрсний гэх хэрэг дээр шалгагдаж байгаа хүмүүсээс хил гарсан хүмүүс байгаа юу, тэднийг яаж авчрах вэ?

-Нүүрсний хэрэг дээр шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүсээс мөрдөн шалгах  ажиллагаа эхлэхээс өмнө болон дараа хилээр гарсан хүмүүс байгаа. Олон улсын эрх зүйн зохицуулалт, цагдаа, интерполоор дамжуулан, Шувуу ажиллагаатай холбоотойгоор энэ ажиллагаа  үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...