Чингэлтэй дүүргийн багачууд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрт хамрагдахаар боллоо

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийхөнтэй хамтран Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 20 орчим сургуулийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг  боловсролын байгууллагын багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хоол зүйч, тогооч, эцэг эх, сурагчдад таниулах, эрүүл мэндийн бүх шатны тусламжаар хангах нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийг бүх насанд нь үзлэгийн цахим карттай болгох юм.
Чингэлтэй дүүргийн боловсролын бүх шатны байгууллагад энэ хөтөлбөр эхний ээлжинд хэрэгжиж, хүүхэд бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаар болж байна. Энэ хөтөлбөр  хэрэгжсэнээр хүүхдийнхээ эрүүл мэндийн нөхцөл байдлыг багш, сургууль нь үнэлдэг болохоос гадна цэцэрлэгийн наснаасаа эхлээд цахим карттай болох давуу тал бий болно. Сургуулийн хоол хүнс, хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан эрүүл монгол хүүхдийг төлөвшүүлэх нь хөтөлбөрийн зорилго юм.
Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар биеийн тамир, чийрэгжүүлэлтийн стандартад нийцсэн гадна талбайтай болгох, багш хөгжлийн төвүүдийг шинэчлэх, 100 ортой хүүхдийн цэцэрлэг барьж 2024 онд ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тоног төхөөрөмжийг ирэх 4 дүгээр сард хүлээлгэн өгнө. Чингэлтэйчүүд олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж бүхий оношилгооны төвөөр тун удахгүй үйлчлүүлнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...