Филиппиний нисэх буудлын ажилчид жуулчдын мөнгийг хулгайлж байгаад баригджээ

Филиппиний нисэх буудын хамгаалалтын ажилтнууд гадаадын иргэнээс  мөнгө хулгайлж буй бичлэг цахим сүлжээгээр  тарсан. Үүнтэй холбоотойгоор тус  улсын эрх баригчид нисэх буудлын хамгаалалтын албаны таван ажилтныг ажлаас нь халжээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 22-нд Ниной Акино олон улсын нисэх онгоцны буудалд уг  явдал  болсон ба нисэх буудлын ажилтнууд Тайландын жуулчнаас 20,000 ¥ (200 синга доллар) хулгайлсан аж.  Хохирогч нь Тайландын иргэн Пияват Гунлайапрасит гэх хүн байсан бөгөөд Тайландын өөр нэгэн жуулчин хулгайн  бичлэгийг хийснийг  хохирогч фэйсбүүк хуудастаа нийтэлсэн  байна.  Видео бичлэгт хамгаалалтын албаныхан халаасандаа мөнгө хийж, дараа нь аргагүй байдалд орж зорчигчид мөнгөө буцааж өгч буйг харуулсан байна.
Энэ нь Филиппиний нисэх онгоцны буудлын хамгаалалтын ажилтнуудтай холбоотой анхны тохиолдол биш юм. 2022 оны 7-р сараас хойш тус нисэх буудлын 14 ажилтныг ажлаас нь халж, гурван ажилтныг ажлаас нь  түр түдгэлзүүлсэн байна. Нисэх буудлын тээшийн журмыг зөрчсөн, саатуулсан хориглосон эд зүйлийг зүй бусаар завшсан, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, бүдүүлэг авирласан, албан үүргээ гүйцэтгэж байхдаа гар утас ашигласан зэрэг зургаан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...