МУИС, МҮИС-ийн хооронд үүссэн оноосон нэрийн маргаан нэг тийш болж Монголын Үндэсний Их Сургууль нэрээ солихоор болжээ. Учир нь 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар “Монголын Үндэсний Их Сургууль” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын даргад холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 614 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2022/0792 дугаар магадлалтай захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна. Ингэснээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн гаргасан “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 614 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж буй бөгөөд National University of Mongolia, NUM, MNU, MUIS, Mongolian National University гэх нэршилүүдийг оюуны өмчөөр баталгаажуулсан МУИС л эзэмших эрхтэй болж байгаа ажээ.