Канад “Tik Tok” ашиглахыг хориглолоо

Канад улс өнөөдрөөс эхлэн “TikTok” видео аппликейшнийг хориглохоор болжээ.   Канадын мэдээллийн ахлах ажилтан хяналт шалгалт явуулаад уг програм нь “хувийн нууц, аюулгүй байдалд  эрсдэл учруулж байна” үзсэн учраас ийнхүү хориглохоор болсон байна.  Ерөнхий сайд Жастин Трюдо даваа гарагт Торонтод хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Энэ бол эхний алхам, бидний хийх ёстой алхам ” гэжээ.
“TikTok” видео аппликейшнийг Хятадын “ByteDance” Ltd компанийн эзэмшдэг ба хүмүүсийн хувийн мэдээллийг ашигладаг, Хятадын засгийн газартай холбоотой гэсэн шүүмжлэлд өртдөг.  
Өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын холбооны ажилтнуудад “TikTok” ашиглахыг хориглосон бөгөөд Даваа гарагт Цагаан ордон засгийн газрын харьяа байгууллагуудад уг програмыг системээсээ устгах 30 хоногийн хугацаа өгсөн  юм. Мөн Америкийн хэд хэдэн их дээд сургуулиуд уг программыг сүлжээндээ ашиглахыг хориглосон бол Энэтхэг болон Азийн бусад хэд хэдэн оронд “TikTok” ашиглахыг хориглоод байна. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...