Гоо сайхны мэс заслаар царайгаа эрс өөрчилсөн хар тамхины наймаачинг барьжээ

Тайландын цагдаа нар баригдахгүйн тулд гоо сайхны мэс засалд орж “царайлаг солонгос эр”-ийн дүрд хувирсан хар тамхины наймаачинг баривчилжээ. Орон нутгийн хэвлэлүүд энэ хэргийг Жон Траволта, Николас Кейж нарын тоглодог 1990-ээд оны Холливудын “Face/Off” кинотой харьцуулан  бичиж байна. Сон Жимин хэмээх солонгос нэр өөртөө өгсөн 25 настай Сахарат Саванжаенг өнгөрсөн долоо хоногт экстази хэмээх мансууруулах бодис оруулж ирж, эзэмшиж байсан хэргээр Бангкок дахь байшингаас баривчилжээ.
Саванжаенг хэд хэдэн хагалгаанд орж, нүүр царайгаа таних аргагүй болтол өөрчилсөн ба цагдаа нар түүний  дүр төрх хэрхэн  өөрчлөгдсөнийг харуулахаар харьцуулсан зураг авсан  байна. Гэрч нар түүнийг цагдаад царайлаг солонгос эр байсан  гэж мэдүүлж байснаас үзэхэд тэрээр өөрийгөө тун  ч сайн  өөрчилж чадсан байна. 
Тайландын цагдаагийн хошууч генерал Терерадеж Таммасуте гэмт хэрэгтэнг  “Бангкок дахь хар тамхины сүлжээний  нэг гол эзэн” гэж тодорхойлоод гаднын улс орнуудад түүнтэй холбоотой сэжигтэн олон байгаа , мөрдөн байцаалтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэв.
Тайландын засгийн газар сүүлийн жилүүдэд хар тамхины наймаа, хэрэглээтэй хатуу тэмцэж байгаа ч хар тамхины борлуулалтын дамжин өнгөрөх гол төв хэвээр байгаа юм. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...