С.Эрдэнэ: Гэмт хэрэгтнээр дүүрсэн Улсын дээд шүүхэд би итгэхгүй

Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувд нар Улсын дээд шүүхийн шийдвэр, АН-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Улсын Дээд шүүх хуулийн дагуу бүртгэлийг явуулсан бол үр дүн ингэж гарахгүй байсан. Ардчилсан намаа худалдах замаар эрх баригчдын охин нам болох замаар, өөрсдийн амин хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж асуудлыг шийдэх гэж оролдож байгаа этгээдүүдтэй бид хэзээ ч нэг тугийн дор явж чадахгүй. Бид эвлэрлийн төлөө биш шударга ёсны төлөө явж байгаа.

Бид Улсын Дээд шүүхийн бүрэлдэхүүнд итгэхгүй байна. Олон гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн энэ шүүх яаж шударга шийдвэр гаргах юм бэ. Ардчилсан намын даргыг хүчирхийллээр, дур мэдэн томилж байгаа нь ардчилал Монголд баталгаагүй болж буйг харуулж байна.

Л.Гантөмөрийг аль Ардчилсан нам даргад нэр дэвшүүлсэн юм. Ардчилсан нам ямар тоглоом юм уу. Улсад бүртгэлтэй, хууль ёсны тамга, тэмдэгтэй, парламентад суудалтай улс төрийн нам. Яахаараа хэсэг бүлэг нөхөд өөрсдийгөө АН-ын Үндэсний бодлогын хороо гэж нэрлэн хурал зарлаад, 200 мянган гишүүнтэй АН-ын даргыг 200-хан хүн цуглуулаад сонгож байдаг юм. Энэ асуудлыг АН-ын Үндэсний бодлогын хороо авч хэлэлцэнэ. Энэ шийдвэрийг гаргасан УДШ-ийн нэр бүхий шүүгчдийг холбогдох хууль, хяналтын байгууллагад өгнө.

Дээд шүүхийг бүрдүүлж байгаа хүмүүс яг хэн бэ, шударга хүмүүс мөн үү. Дээд Шүүх ялзарсан байхад шударга шүүхийн талаар мөрөөдөөд ч хэрэггүй. Эв нэгдэл гэж гоё нэрээр халхавчилсан улс төрийн хүчирхийллийг бид хүлээн зөвшөөрөхгүй.

Намынхаа тамгыг булаацалдаад, дарж хэвтчихээд байгаа зүйл надад байхгүй. Хууль ёсны дагуу шилжүүлье гэж гурван удаа оролдлоо. Парламентад суудалтай АН-ын үйл хэргийг хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн нөхөд дээрэмдээд авчихдаггүй юм. Хуулийг уландаа гишгэсэн Улсын Дээд шүүх АН-ын эрх мэдлийг булааж аваад хэн дуртайд нь өгчихдөггүй. Эцсийн үнэyийг гартал бид тэмцэнэ. Тэр болтол би Ардчилсан намын даргын ажлаа хийсээр байх болно, хэн ч үүнийг цуцлаагүй” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...