Хөгжлийн банктай холбоотой хэрэгт 80 гаруй хүнийг яллагдагчаар татаж, шүүхэд хэргүүдийг нь шилжүүлээд байгаа. Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй “Эрэл” ХХК-д холбогдох шүүх хурал Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд болжээ.
Анхан шатны шүүхээс “Эрэл” ХХК-ийг Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулж, зээлийн хүү төлбөртэй холбоотойгоор хууль зөрчсөн гэж үзэн Хөгжлийн банкны гаргасан нэхэмжлэхийг хангаж шийдвэрлэжээ.
Уг хэрэгт холбогдуулан Хөгжлийн банк нь 202 тэрбум төгрөг “Эрэл” ХХК-иас нэхэмжилснээс 171 тэрбум төгрөгийг нь тус компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Өнөөдрийн хуралд прокурорын байгууллагыг төлөөлж ахлах прокурор Ш.Одонсүрэн, хяналтын прокурор н.Гэрэлмаа нар оролцжээ.